Ярилцлага

  • Нүүрсний салбар улсын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэх болсон, цаашид энэ эрчээ хадгалах боломж бүрэн бий гэдэгт Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын зах зээлийн эрэлт, түүнд өрсөлдөх Монголын нүүрсний салбарын үйл ажиллагаанаас хамаарах билээ. Ингээд MMJ нүүрсний салбарын нөхцөл байдал, цаашдын ирээдүй, бодлого төлөвлөлт, тус холбооны төлөвлөж буй ажлуудын талаар Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. 
  • Хөгжингүй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн суурь бүтцээ түрүүлж бүрдүүлдэг тэргүүн туршлага байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь бүтцээ бүрдүүлээд дараагийн шатны бүтэц рүүгээ шилжсэн байх юм. Гэтэл Монгол Улс өнөөдөр уламжлалт аж үйлдвэрлэлийнхээ суурь бүтцийг ч хөгжүүлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс бид хийгдээгүй ажлуудаа гүйцээж, олон улсын чиг хандлагатай уялдуулан Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр  байгуулах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрууд  бий болгон  хүнд аж үйлдвэрийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энэ  зорилгоор хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 
  • Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.  Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ? Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
  • “RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна.  Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг.  Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.   
  • 2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм. Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу? Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа.
  • Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
  • Өнгөрсөн онд улсын эдийн засаг чамлахааргүй өсөв. Эдийн засгийн хувьд санаа зовоож байсан хүндхэн үеийг амжилттай давж чадсаныг 2018 оны дүн сайтар харуулж чадлаа. Гэсэн ч энэ амжилтыг бататгах, хадгалж чадах эсэх нь хөрөнгө оруулалтын цаашдын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах билээ.
  • Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхэжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
  • Хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд юуны өмнө төрийн тогтвортой бодлого нэн чухал. Нөгөө талаас хайгуулын талбай олгогдохгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт орж ирэхгүй  байна. Хөрөнгө оруулагчдад хэтийн төлөвтэй талбай шаардлагатай гэдгийг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.
  • Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил 2018 онд нэлээд урагштай өрнөжээ. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэртэй холбоотой аймгийн болон Ханбогд сумын Иргэдийн хурлын зөвшөөрлүүд гарч Засгийн газраар батлуулсан гээд нааштай мэдээллүүд бий.
  • Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор Монголын уурхайчид арванхоёрдугаар сарын 25-нд “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэх гэж буй. Эдүгээ “Тавантолгой” хэмээх нэрийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ.
  • “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний явц байдлын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оноос эхэлж хэрэгжих зорилттой “Хүнд аж үйлдвэрийн хөтөлбөр”-ийг Салбарын яамнаас боловсруулж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төслүүдэд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцжээ.
  • “Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
  • Олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар талууд тохиролцож, энэ оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шав тавьсан билээ.
  • Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар уншигчдад хүрээд 10 жил болжээ. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүл мэндэлж, нэгэн арваныг туулахад хамтдаа өсч өндийсөн бүтээн байгуулалт бол үндэсний мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр боссон Ухаахудаг төсөл.
  • Дэлхийн технологийн оргил болсон Япон улсын “Yokohama” брэндийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээл, уул уурхайн салбарт тав дахь жилдээ нийлүүлж байгаа “Вай Ти Эм Монголиа” компанийн үүсгэн байгуулагч S&ROYAL GROUP MONGOLIA компанийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.
1 2 3 4
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 26 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.