Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
Н.ТЭГШБАЯР: Уран олборлолт монголчуудын хувьд “ИРЖ ЯВАА ЦАГ” гэж хэлж болно Газрын ховор элементүүдийн олдоц дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа чухал түүхий эд болж байна. Гэтэл одоо хэр нь манайд газрын ховор элементийн нөөц нь бүрэн тогтоогдоогүй...
Ж.Ганбат:  Угаах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар илүү үр өгөөж хүртэх боломж бий “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Энэ талаар тус компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
МАРК МЕЛЕАРД: Ураны ордыг ашигласнаар эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Монгол Улсад хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн талаар Д.Оюунчимэг ярилцлаа.
Г.Нэргүй: Түншлэлийн хүрээгээ тэлж, хамтарч ажиллах боломжуудыг судлах зорилготой  “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Orgil Turbine Engineering LLC”-ийн Гүйцэтгэх захирал  Г.Нэргүйтэй ярилцлаа. 
 “Бүтээн байгуулалт 2023”  Барилга, Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын үзэсгэлэн 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдана “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Хасу Мегаватт ХХК”-ийн гүйцэтгэх захирал Т.Оргил ярилцлаа.
Т.БАТТУЛГА: Барилга, дэд бүтцийн салбарт өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд өчигдөр хөрс суурийг бэлтгэсэн байх ёстой “Build Mongolia 2023” үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин хэмээн тус үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ талаар үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Г.Цолмон: “Emesent” компанийн дэвшилтэт “3D Lidar” технологи, Шинэ Зеландын инженерчлэлийн тооцооллын цогц шийдлүүдийг танилцуулна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн гурав дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “ТРИГТЕК” компанийн гүйцэтгэх захирал Г.Цолмонтой ярилцлаа.
Э.Булган:  Шинэчилсэн татварын тухай хуулиар  харилцан хамааралтай этгээдүүдийн талаар тодорхой заалт оруулсан “Mckenzie and Partners” ТМЗ компанийн аудитын партнер Э.Булгантай  уул уурхайн салбарын татварын бодлого, шинэчлэлийн асуудлаар   ярилцлаа. Тэрээр олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд уул уурхайн татварын чиглэлээр судалгаа хийдэг юм.  
Б.Дөлгөөн:  Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах нь засгийн гол бодлого Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар  сарыг дуустал хэрэгжих юм. Нүүрсний цахим арилжааг энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан билээ.
С.Санждорж:  Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани.  Манай сэтгүүл  дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюу толгой ХХК-ийн  хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон  тэрээр гайхамшигтай олон  түүхийн гэрч болсон  хүн.   С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм  тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.  
М.Буянбадрах:  Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд давхардуулсан АМНАТ саад болж байна Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа. Баяжуулах, боловсруулах үйлд­вэ­рүүдийн төлж байгаа АМНАТ бодит байдалтай нийцэхгүй байна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр ч яригдаж, шийдвэр гарч байсан шүү дээ?  Газрын доорх эрдэс баялаг Үндсэн хуулиар “төрийн нийтийн өмч”. Төрийн нийтийн өмчийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлодог. Дэлхийд байга­лийн баялгийг ашигла­хын тулд “royalty” төлдөг. Монгол Улсад үүнийг АМНАТ гэж нэрлэдэг. АМНАТ төлөгдсөний дараа олборлогч тухайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж баялгаа ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад зарж борлуулж болно.
Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэж байгаа “Зууны алдартан” буландаа Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Балдангийн Пүрэвтогтохын хөргийг онцлон нийтэлж байна.
Б.Чинзориг: Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага өндөрсөж байна “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хуралтай холбогдуулан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзоригтой ярилцлаа.  “Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлаас ярилцлагаа эхлүүлье. Уриаг харахад эрдэс баялгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар хөгжилд хөтлөх нэг чухал хөшүүрэг гэдгийг тодотгосон санагдлаа.  Манай Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа дараах асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлж ирсэн.
Г.Эрдэнэтуяа: Эрдэс баялгийн салбарынхан нэг ойлголтод хүрч байж гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадна Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Д.Болдсүх: Цоо шинэ Комацу HD465 автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК-ийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхтэй ярилцлаа.
Мэргэжлийн холбооны сургалтад хамрагдсан нөхөрлөлүүд бичил уурхай эрхлэх эрхтэй болно Засгийн газрын хуралдаанаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хэрэгжилт болоод бичил уурхайчдад чиглэсэн төсөл хөтөлбөрийн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/-ны гүйцэтгэх захирал Э.Оюунболдтой ярилцлаа.
Н.Цэрэнбат: Оюу толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд  Оюу Толгой бол дэлхийн зэсийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татдаг том төсөл. Гэхдээ энэ  төслийн 34%-ийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмших ёстой гэсэн маргаан олон жил явж ирсэн. Үе үеийн Засгийн газар, улс төрчид үнэгүй авах юмаа үнэтэй авлаа гэдэг маргаан эцэслэгдсэн нь хэлэлцээрт орж ажилласан Ажлын хэсгийнхний гол амжилт юм. Миний хувьд энэ Ажлын хэсгийн нэг гишүүн нь. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам. долларын нийт дүн, зээл болон зээлийн хүүг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд бүрэн тэглэсэн. Ажлын хэсгийнхэнтэй гар нийлэн ажилласандаа төрийн төлөөлөл “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал болон хувь хүнийхээ хувьд би сэтгэл өндөр байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн үе үеийн  Гүйцэтгэх захирлууд бүгд үүний төлөө л ажиллаж ирсэн. Юутай ч бидний энэ цаг үед төсөл тойрсон маргааны нэг хэсгийг шийдвэрлэж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ. 
“Блюскай Секьюритиз ҮЦК”: Хэджинг нь нарийн түвэгтэй мэт боловч санхүүгийн том эрсдлээс хамгаалах зохицуулалт юм Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
Ж.Цэвээнжав:  Дизелийн түлшний үйлдвэрээ  яаралтай байгуулъя  “Миний унаган мэргэжил Уул уурхай, өрөмдлөг, удаах мэргэжил Газрын тос. Төрөлх ШУТИС, түүний Газрын тос, өрөмдлөгийн инженерийн хамт олонтойгоо тэртээ 1991 оноос эх орондоо Газрын тосны инженер-технологийн мэргэжилтний сургалтыг эхлүүлж, судалгааны чиглэлээ тогтоон, мэргэжлийн тэнхим салбар, багшлах хүний нөөц, сургалт-судалгааны материаллаг баазыг цоо шинээр үүсгэн байгуулж, өргөжүүлэн төлөвшүүлсэн. Монгол эх оронд зөвхөн Газрын тосны чиглэлээр л гэхэд 1500 шахам бакалавр, 100 гаруй магистр, 8 доктор, 104 мэргэшсэн, 64 зөвлөх инженер бэлтгэжээ.  Монгол Улсын газрын тосны салбарын түүхийг бүтээлцэн, 1975 оноос хойш одоог хүртэл багшилж, нийт 2000 гаруй инженерийг  бэлтгэжээ.  Миний шавь нар өнөөдөр  уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, багшилж, геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай,  газрын тосны салбарт   ажиллаж явна.
1 2 3 4 5