Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг шинэчлэх цаг нь ирсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчит компаниуд тойрсон цаг үеийн асуудлаар The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.  тайлан мэдээллийг олон нийтэд ил тод  тайлагналын нэгдсэн механизмтай болгоно Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй. Иймд тус хуулийг өөрчлөхөөр болж байна. Зарчмын ямар өөрчлөлтүүд оруулах вэ? Юуны өмнө, танай сэтгүүлийн уншигчидад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд шилжин өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан.
Ж. Золжаргал: Эрчим хүчний үнийн өсөлт Монгол нүүрсний боломжийг тэлнэ Нүүрсний ханш олон улсын зах зээлд оргил түвшинд хүрч байгаа нь манай улсын экспортын өсөлтийг даллан дуудавч цар тахлаас үүдсэн боомтын нэвтрэлтийн удаашрал арилаагүй хэвээр. Нөгөө талд Монголын түүхий эдийн экспортын төмөр замууд шил шилээ даран ашиглалтад орох   тов ойртсоор байгаа энэ үед Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж. Золжаргалтай MMJ-ийн Б. Төгсбилэгт ярилцлаа. Нүүрсний ханш өссөөр байгаа нь том боломж байгааг харуулах ч манай улсын нүүрсний экспорт бууралттай хэвээр.  Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3 сая тонноор бага байна шүү дээ? Уул уурхайн “тэсрэлт” болж байхад манай улсыг Канад, Австралийн хэмжээнд очих тухайд таамаг дэвшүүлэн ярьцгаадаг байсан. Ялгаа нь тэдэнд олон хувилбар бүхий далайд гарцтай зах зээл бий бол манайд зах зээл нэн хязгаарлагдмал, логистик сул хөгжсөн зэрэг нь бидний гол хязгаарлагч хүчин зүйл болдог.
П.Эрдэнэтуяа: 2022 онд Зүүн бүсэд сорьцын шинэ  лаборатори нээнэ Коронавирусын халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УУХҮЯ, Монголбанкны Ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хөнгөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн билээ. Журмын хэрэгжилтээр 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн  Г.Идэрхангай ярилцлаа.
А.Билгүүн: Үндсэн ордын ашиглалтаар илүү үйлдвэржсэн, байгальд нөлөөлөл багатай алтны салбарыг бий болгох боломжтой Алтны экспорт сүүлийн хоёр жилд эрчимтэй өсч тэрбум доллар давах болсон. Энэ онд ч бас алтны экспорт нийт экспортод жин дарж, нүүрс болон бусад эрдсийн худалдааны болзошгүй бууралтыг нөхөх төлөвтэй байна. Цаашид Монгол Улсын хувьд алтны салбарыг дэмжихэд ямар ажлууд дээр анхаарах нь оновчтой талаар “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.   Алтны ханш дэлхийн зах зээлд харьцангуй өсөлттэй байна. Монгол Улсын эдийн засагт ханшийн өсөлт сайнаар нөлөөлөх болов уу. Эдийн засгийн сэргэлтийг хүсэн хүлээж байгаа манайх шиг орны хувьд зах зээлийн таатай нөхцөлийг бүрэн ашиг­лахын тулд юу хийвэл оновчтой вэ?
Геологи хайгуулын салбар нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч үндэс суурь болдог “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна” хэмээн Г.Ёндон сайд онцолсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Баттай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
С.Батболд: Цар тахалтай ч ложистикийн бүтээн байгуулалтууд сааталгүй явж байна Өнгөрсөн хоёр жилд хэдийгээр цах тахалтай хүндхэн байсан ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил сааталгүй явж ирсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 85 орчим хувьтай явж байна. Тус чиглэлийн төмөр замаар энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр туршилтын тээвэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Батлагдсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт гүйцэтгэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 73.9%-тай явж байна. Төслийн барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна “Build Mongolia” буюу “Монгол бүтээн байгуулалт-2022” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбарт нэвтэрч байгаа шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй.
Н.Удаанжаргал: ТЗ-ын огтлолцлын цэгийг тохирлоо Далайд гарцгүй орны хувьд эрдэс баялгаа экспортлоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон юм. Удтал хүлээлгэсэн уг тохиролцоо болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
Н.Тавинбэх: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь бидний нэг том зорилт Эрчим хүчний салбар хүндхэн сорилттой жилүүдийг туулж байна. Ковид-19 эрчим хүчний салбарт тодорхой нөлөө үзүүлж буй нь мэдээж. Цар тахлын энэ үед иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрэглэгчдийн өмнөөс төлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ нь эрчим хүчний салбарын ачаалалд нөлөөлөхүйц шийдвэр байсан. Өнөөдөр эрчим хүчний ачаалал хэр байна вэ? Сэтгүүлийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ  жилдээ 4-6%-ийн өсөлттэй. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээ 2020 онд 8,850.5 сая кВт*ц байсан, үүний  80.7%-ийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр, дизель станцын үйлдвэрлэл, 19.3%-ийг импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ эзэлж байна. 2020 онд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308 МВт хүрсэн бол 2021-2022 оны өвлийн их ачааллын үед 1371 МВт хүрэх төлөвтэй байна.
Б.Лхагважав: Хөрөнгө оруулалтын, Иргэний, Эрүүгийн хуулиуд хэрхэн өөрчлөгдөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна  2012 оны аравдугаар сарын 25-нд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үр өгөөжийн шилжүүлэг явагдаагүй. Харин энэ хуультай холбоотойгоор хэд хэдэн хүнийг шоронд явуулсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд нар. Үүнийг хүмүүс мэддэггүй юм. 2011 онд Монголын эдийн засаг 17%-иар өссөн. Үүний дараа 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, Засгийн эрх солигдсон. Удалгүй мөн оны наймдугаар сараас уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Ингээд шинээр бүрдсэн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн төслийг зогсоосон. Үүний улмаас 2012 оны аравдугаар сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар болтлоо унасан.
Г.Оюунболд:  Түүхий эдийн хэджингийн боломжийг одоо л ашиглах цаг Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг хаах шийдлүүдийн нэг, санхүүгийн хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлэн ажиллаж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” /“Blue Sky Securities UTSK”/ компанийн ТУЗ-ийн дарга Г.Оюунболдтой MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Уул уурхайн салбарыг сонгосон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлье. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай. Түүхий эдийн зах зээлийн савалгаа, ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр манай эдийн засаг тун эмзэг. Тиймээс уул уурхайн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгаалахад хэджинг шийдэл илүү тохиромжтой юм.
Х.Батжаргал: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэл эхэлж байна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдын санал гомдлын нэгдсэн сан, уул  уурхайгаас гадна ямар салбаруудад хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлагаа эхлэе. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг тус тус батлан мөрдөж байсан.
“Mongolia Mining”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ажиллаж байна  Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм. 
Б.Батхүү: Супер циклийг угтаж зэсийн бэлтгэгдсэн ордуудын төсөлд хувийн хэвшлийнхнийг оруулах хэрэгтэй Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж байгаа хэмээн тодорхойлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд   уг бодлого, чиглэлийн хүрээнд уул уурхайн хөгжлийн шат дамжлага, иргэн бүрт хүрэх үр өгөөжийг харуулсан загвар схемийг тодотгон тайлбарлаж буй. Тухайлбал геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн дарааллаар уул уурхайг зөв зохистой хөгжүүлснээр баялаг эзэндээ очих юм. Супер цикл ирж буй энэ цаг үед бодлого тодорхойлогчид юунд илүүтэй анхаарал хандуулбал  зүйтэй талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Б.Элбэгзаяа: Уул уурхайн салбарын шинэчлэлийг хөндөх цаг болсон  Эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөрөнгө оруулалт болоод тусгай зөвшөөрөл, алтны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.      Эдийн засгийн өнөөгийн хүнд цагт уул уурхайн салбар тогтвортой байхын ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү? 2020 онд уул уурхайн салбар ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлсэн. Тухайн жил Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөгт хүрч 2019 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 13.6%-иар буурсан. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсанд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө.
Т.Батаа:   “Степ голд” бол ил тод, нээлттэй  монгол компани Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа. “Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт   Монгол Улсад хөрөнгө оруулалт,  үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг “Степ Голд” компани  үүсэн байгуулагдсанаасаа (2016 он)  хойш хоёр  жилийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.
Жереми САУТ: Бидний амжилт салбарын бусад компанийг урагшлахад түлхэц болоосой гэж боддог Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.
Х.Алтай:  Гадны биржид бүртгэлтэй компаниудын  давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай дотоодын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн талаар   MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг ярилцлаа. “Топ-20” индекс шинэчлэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг хүрлээ. Хөрөнгийн захын идэвхжилд юу нөлөөлсөн гэж Та үзэж байна вэ? Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Үүнийг хэд хэдэн суурь шалтгаантай гэж харж байна. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэллээ. Үүний тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээл  рүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна.
Монголбанк: Алт олборлогчдод олгох зээлийн санхүүжилт үргэлжилнэ 2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм.  Энэ онд  Төв банкнаас  үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэ­сийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа. Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв? Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн.
Г.Манлайжав:  Хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож  ураны салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийддэг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга  бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай  The Mongolian Mining  Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарыг Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас анх удаа зохион байгууллаа. Цөмийн техник, технологийн хэрэглээ манай олон салбарт нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Монгол Улс хэдийнээс цөмийн энергийн салбарыг хөгжүүлж эхэлсэн юм бэ? Үндэсний семинарт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 49 байгууллагын 172 төлөөлөл оролцож, цөмийн технологийн хэрэглээ, ололт амжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо.
1 2 3 4 5 6