Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.Далай: Бид техник нийлүүлээд зогсохгүй санхүүгийн уян хатан нөхцөл, сэлбэгийн баталгааг амлаж байна 

Уул уурхайн салбарын хамгийн том цугларалт болох “Mongolia Mining 2026” олон улсын үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд "Алтан ивээн тэтгэгч"-ээр оролцсон "Иридиум Трак Монголиа" ХХК нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч БНХАУ-ын LGMG брэндийн техникүүдийг онцлон танилцуулсан юм.

Бид тус компанийн Борлуулалтын ахлах менежер Ж.Далайтай салбарын технологийн шинэчлэл, техник нийлүүлэлт болон харилцагчдад санал болгож буй боломжуудын талаар ярилцлаа. 

“Иридиум Трак Монголиа” компани энэ удаагийн үзэсгэлэнд ямар зорилготой оролцож байна вэ? Экспогийн үеэр онцлон танилцуулж буй техник, технологийн шийдлүүдийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа ч БНХАУ-ын уул уурхайн техник үйлдвэрлэлийн тэргүүлэгч LGMG брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болоод байна. LGMG брэнд нь борлуулалтын үзүүлэлтээрээ БНХАУ-д эхний 3-т, дэлхийд шилдэг 50-д эрэмбэлэгддэг, жилд 10,000-аас дээш тооны өөрөө буулгагч (dump truck) үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрлэгч юм. Өдгөө дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй энэхүү том гэр бүлийн нэг хэсэг нь Монгол улс болж байна.

Бид энэ удаагийн экспогоор 70, 90, 100 тоннын даацтай автосамосвалууд болон 130 тоннын экскаваторыг онцлон танилцуулж байна. Үүнээс Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй LGMG брэндийн хосолсон хөдөлгүүрт (Hybrid) өөрөө буулгагчийг онцлох нь зүйтэй. Энэхүү техник нь 100 тоннын даацтай бөгөөд дэвшилтэт технологийн шийдлээр түлш зарцуулалтыг энгийн дизель хөдөлгүүртэй харьцуулахад 30-40 хувиар хэмнэдэг нь гол давуу тал.

Үзэсгэлэнгийн үеэр зорилтот түншүүдтэйгээ хэрхэн холбогдож байна вэ? Хамтын ажиллагааг эхлүүлэхэд харилцагчдадаа ямар боломж, давуу талуудыг санал болгож байгаа бол?

Бид үзэсгэлэнгийн өдрүүдэд харилцагч байгууллагууддаа зориулан тусгай нөхцөлтэй саналуудыг танилцуулж байна. Тухайлбал, өөрөө буулгагч автосамосвал худалдан авсан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна сэлбэг хэрэгслийн урамшууллын багцуудыг олгож байгаа юм.

Түүнчлэн бид санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Голомт, Капитрон зэрэг дотоодын бүх арилжааны банкуудтай нягт хамтран ажиллаж байна. Экспогийн талбай дээр банкны төлөөллүүд ажиллаж, сонирхсон харилцагчдад шаардлагатай мэдээллийг өгч, зээлийн асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж байгаа нь хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгож байна.

Уул уурхайн техник хэрэгслийн хувьд борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэг нийлүүлэлт хамгийн чухалд тооцогддог. Та бүхэн энэ чиглэлд харилцагчдадаа ямар баталгаа өгч, хэрхэн ажиллаж байна вэ?

Бид харилцагчдынхаа үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сэлбэг нийлүүлэлтийн сүлжээндээ онцгойлон анхаардаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хот (22-ын товчоо), Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Төв аймгийн Заамар сум гэсэн стратегийн ач холбогдол бүхий гурван байршилд сэлбэгийн төрөлжсөн дэлгүүрээ ажиллуулж байна.

Манай хамт олон сэлбэгийн ханган нийлүүлэлтийг аль болох хүртээмжтэй, түргэн шуурхай байлгаж, харилцагчдынхаа цаг хугацааг хэмнэх, техникийн саатлаас үүдэлтэй аливаа эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахыг гол зорилгоо болгон ажилладаг.

Танай компанийн баримталдаг гол үнэт зүйл, бизнесийн зарчим юу вэ? 

Манай компанийн үйл ажиллагааны цөм нь харилцагчийн 100 хувийн сэтгэл ханамж дээр тогтдог. Бид аливаа ажлыг гүйцэтгэлийн өндөр түвшинд, шуурхай зохион байгуулахыг эрхэмлэдэг. Бидний эрхэм зорилго бол дэлхийн дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлийг санал болгох замаар урт хугацааны, тууштай хамтын ажиллагааг цогцлоох юм. 

Ирэх жилүүдийн стратегийн зорилт, салбартаа эзлэх байр суурийг та хэрхэн төсөөлж байна вэ?

Дэлхий нийтийн чиг хандлага байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан, хиймэл оюун ухааны шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэл рүү эргэлт буцалтгүй шилжиж байна. Манай улсын уул уурхайн салбар ч ирэх таван жилийн хугацаанд энэхүү шинэ эрин рүү эрчимтэй шилжинэ гэж бид харж байгаа.

Тиймээс бидний стратегийн гол зорилт бол энэхүү шилжилтийн үед харилцагчдадаа зөвхөн техник нийлүүлэгч биш, технологийн найдвартай түнш нь байх явдал юм. Бид хосолсон болон цахилгаан хөдөлгүүртэй техникүүдийг зах зээлд нутагшуулах, ухаалаг хяналтын системийг нэвтрүүлэх замаар Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэхэд түүчээлэн ажиллах болно.