Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл
Салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулах ажлыг эхлүүлээд буй юм.
Г.Дамдинням: Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр салбарын хуулийн тал хэсэгт өөрчлөлт оруулна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг (2026.02.06) боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Салбарын сайдын ажлыг авснаас хойш асуудлаас тойрч зугтъя гэсэн бодолгүйгээр ажиллаж байна. Олон жил яригдсан үе үеийн Засгийн газар, сайд нарын оролдоод хийхгүй байсан асуудлыг бид явуулж байгаагаа хэлье. Яагаад гэвэл, бид энэ салбараараа улсын эдийн засгийг үүрч яваа хүмүүс” гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн яриандаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон шинэчилсэн найруулгын талаарх ялгааг товчхон тайлбарласан юм.
Г.Дамдинням: Салбарын эрхзүйн шинэчлэлийн хүрээнд дөрвөн багц хуулийн төслийг оруулж байна Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанд салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд болон холбогдох газрын төлөөллүүд оролцож уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах хуулийн төслүүд дээр санал дүгнэлтээ (2026.02.02) хэлэлцлээ.
ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжив Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулах шаардлагад үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Нүүрсний экспорт ирэх онд 60 сая тоннд хүрнэ "Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж Сангийн яам тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсон нь нүүрсний экспорттой холбоотой. 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдээд байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг (2022.07.06) хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2022.06.17) өргөн мэдүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр (2022.05.11) тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр (2022.04.27) тогтлоо.
УИХ-ын гишүүд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 73.6% нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. УИХ-ын 2021 оны намрын хаалтын чуулган энэ сарын 18-ны өдөр болж, олон асуудал хэлэлцсэнээс Уул уурхайн бүтээгдэхүүний хуулийн биржийн тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олонхийн анхаарлыг татсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжив УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2022.01.05) УИХ-ын дарга Г.Занданшатарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.
Н.Цэлмүүн: Хууль үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтээ өгсөн Шинэчилсэн хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудад хоёрдмол байдал үүсэхээр байгаа тухай салбарынхан дуугарч эхэллээ. Нэг талаас уурхайчдад ажил, амьдралаа тэнцүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж байгаа боловч нөгөө талдаа уурхайчдын цалин буурах, компаниудад санхүүгийн ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг тал үүсэхээр байгаа юм.
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (2021.12.22) “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 
Ашигт малтмалын тухай хууль:  Эрдэс баялгийн салбарын хөгжлийн ирээдүйг хангаж өгөх учиртай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуулийн төсөл хараахан олон нийтэд ил болоогүй ч зарчмын хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төсөлд тусгагдаад байгаа юм. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох эрдэс баялгийн салбарын хөгжлийн ирээдүйг хангаж өгөх учиртай. Олборлолтоос боловсруулалт руу шилжих чухал мөчлөгийн өмнө энэхүү хуулийг шинэчлэх гэж байна. Эрдэс баялгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай анхны хуулийг УИХ 1994 онд батлан гаргаж байсан. Түүнээс хойш салбарын хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн нөхцөл байдлаа даган энэхүү хуулийг хэдэнтээ өөрчилсөн. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилжээ. 
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдав  Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.
АМНАТ-ийг зохицуулсан хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8% нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9% дэмжив.
Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу? Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
1 2 3 4