Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл
Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу? Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү? Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай  тайлбар их явдаг.  Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой  гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны  нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн  өнөө алдарт “30 гэр бүл”-ийг  ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.   Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулахын учир юу вэ?  Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
Уул уурхайн салбарын хуулиудын давхардлыг арилгана Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.
Уул уурхайн тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагагүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй МУУҮА, “Нүүрс” ассоциацийн Ажлын алба танилцсан. Гэхдээ хоёрхон хоногийн хугацаанд танилцаад саналаа өг гэсэн нь хугацааны хувьд давчуу байлаа.
Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй танилцана уу Mongolian Mining Journal Уул уурхайн тухай хуулийн төслийг хүргэж байна. Энэхүү төсөл нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаарх хувилбар юм.
Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээ Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль , Газрын хэвлийн тухай хууль , Ашигт малтмалын тухай хууль , Газрын тосны тухай хууль , Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль , Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль7 болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий 471 дүгээр зүйл нэмсүгэй.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ Уул уурхайн яамнаас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийсэн бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ Шинэчилсэн найруулга 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд батлагдсан ”Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын дэлгэрэнгүйг...
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.
Д.Ганхуяг: Газрын тосны хууль өрсөлдөх чадвартай болсон УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хуулийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн Нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО 2014-2025 он ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО /2014-2025 он/
1 2 3 4 5