Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Шатахуун, түлшний тасралтгүй хангамжид анхаарч, бэлтгэл хангахыг үүрэг болголоо 2025 оны 8 дугаар сарын 11-нд болсон Улсын Онцгой Комиссын III хуралдаанаар дараах чиглэлүүдийг өглөө
Алтны үнэ өссөн ч хайгуулын зардал буурсан хэвээр байна Сүүлийн жилүүдэд алтны үнэ тогтвортой өссөн хэдий ч, алт олборлох салбарын нөөц нь голчлон өмнө нь илэрсэн ордуудаас хамааралтай хэвээр байгааг S&P Global (Standard & Poor's Global) жилийн тайландаа онцолжээ.
Хятад Төв Азийн критикал минералын төлөөх өрсөлдөөнд ялж байна АНУ Төв Азийн орнуудтай чухал ашигт малтмалын худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Гэвч Вашингтон зөвхөн ярьж байхад Хятад улс Төв Азийн ашигт малтмалын салбарт ноёрхохын тулд дорвитой ажиллаж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд бүтцийн төслүүдтэй танилцаж, үр ашиг, төлөвлөлтөд анхаарах чиглэл өглөө 2025 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүдийн хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй хоёр томоохон дэд бүтцийн төсөлтэй Өмнөговь аймагт танилцлаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 12-15-ны өдрүүдийн биржийн арилжааны хуваарь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд төлөвлөгдсөн нүүрсний биржийн арилжааны дэлгэрэнгүй хуваарийг харуулж байна.
АХБ-аас энэ онд Монгол төгрөгөөр гурав дахь удаагаа бонд гаргалаа /Филиппин Улс, Манила хот – 2025 оны 8 дугаар сарын 4/  Азийн Хөгжлийн Банк (АХБ) гишүүн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргах хөтөлбөрөө амжилттай өргөжүүлсээр байна.
“Тэлмэн Ресурс” ХХК LF-07 цооногийг амжилттай өрөмдөж, 54 метр үр ашигтай нүүрсний давхарга огтлов “Тэлмэн Ресурс” ХХК (ASX: TMK) нь  Гурвантэс-XXXV нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд Нарийн Сухайтын нүүрсний ордын талбайд байрлах LF-07 туршилт олборлолтын цооногийг амжилттай өрөмдөж дуусгалаа.
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ БА НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ: МОНГОЛ УЛС ХААНА ЯВНА ВЭ? Монголын эдийн засгийн форум 2025-ын хүрээнд “Чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдвийн дор хэлэлцүүлэг 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдав.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцлаа.
Codelco компани ослын дараа зэсийн уурхайгаа дахин нээхийг зорьж байна Codelco компани Чили дахь хамгийн том зэсийн уурхайн зарим хэсгийг дахин нээхийг зорьж байгаа тухай мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт уурхай дээр осол гарч, хүний амь эрсэдсэний дараа тус уурхай хаагдсан юм.
Трамп: АНУ зарим хагас дамжуулагч чипний импортод 100% тариф ногдуулна АНУ-д одоогоор үйлдвэрлэл явуулдаггүй, эсвэл ирээдүйд үйлдвэрлэхээр төлөвлөөгүй улс орнуудаас импортлогдож буй хагас дамжуулагч чипэнд ойролцоогоор 100 хувийн тариф ногдуулахаар төлөвлөж буйг Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт /2025.08.05/ мэдэгдэв.
“Эрдэнэс Монгол” ХХК Оманы хөрөнгө оруулалтын байгууллагатай уулзалт хийв “Эрдэнэс Монгол” ХХК-иас Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчдийг 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Оросын бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ ОХУ-ын дотоодын бензиний зах зээлд дарамт улам нэмэгдэж, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор экспортын онцгой хориг тавьсан ч бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. 2025 оны 8 дугаар сарын 4-нд Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж (SPIMEX)-д АИ-95 маркийн бензиний үнэ тонн тутамд 77,000 рубль (946.6 ам.доллар)-ээс давжээ.
Ази тивийн нүүрсний импорт багаслаа Азийн улс орнуудын эрчим хүчний нүүрсний далайн импорт 7 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс бараг 7.8%-иар буурсан байна. Энэ нь Хятад, Энэтхэг зэрэг томоохон импортлогч улсууд сүүлийн саруудад дотоодын нийлүүлэлт, нөөцөө нэмэгдүүлж, худалдан авалтаа багасгасантай холбоотой.
ЗАСГИЙН ГАЗАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ГЭНЭТИЙН “БЭЛЭГ” БАРЬДАГГҮЙ, ЯРИЛЦАЖ, ХЭЛЭЛЦДЭГ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХЭЭ АМЛАВ Mонголын эдийн засгийн  чуулган-2025" үндэсний их баяр наадмын өмнө 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд боллоо.
Хятад чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр АНУ-д шахалт үзүүлж байна Газрын ховор ашигт малтмалууд нь гар утас, телевиз гэх мэт хэрэглээний цахигаан бараанаас эхлээд сөнөөгч онгоцны хөдөлгүүр, пуужингийн удирдлагын систем, хиймэл дагуул, лазер зэрэг батлан хамгаалахын дэвшилтэт технологид өргөн хэрэглэгддэг.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудалд БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэллээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 7 дугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллах үеэр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв буюу “ТНАЛТ”-д үүссэн асуудалд онцгой анхаарал хандуулан, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.
Хоригт багтсан Оросын нефть тээвэрлэгч хөлгүүд Энэтхэгийн эрэг орчимд тодорхойгүй байдалд оржээ ОХУ-аас түүхий нефть тээвэрлэсэн дөрвөн танкер Баасан гарагт /2025.08.01/ Энэтхэгийн баруун эргийн ойролцоо тодорхойгүй байдалд орж, дараагийн шийдвэрийг хүлээн зогсож буйг “Bloomberg” агентлагийн хөлөг онгоц хянах системийн мэдээлэл харуулжээ.
BP компани сүүлийн 25 жилд газрын тос, байгалийн хийн хамгийн том нээлтээ хийлээ BP компани Бразилийн Сантосын сав газарт сүүлийн 25 жилийн хугацаанд газрын тос, байгалийн хийн хамгийн том орд нээсэн тухай Даваа гарагт /2025.08.04/ мэдэгдлээ.
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2025” арга хэмжээг Цогтцэций суманд зохион байгуулна 2025 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Энержи Ресурс ХХК орон нутгийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Цогтцэций суманд зохион байгуулах гэж байна.
6 7 8 9 10 11 12