Шинэ мэдээ
Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө
Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна.
Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.
Дэлхийн ураны олборлолт
Дэлхийн нийт уран олборлолтын гуравны хоёр орчим хувийг Казахстан, Канад, Австарли улс эзэлдэг байна.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.
Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж, хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ.
ХӨГЖЛИЙН СУДАС БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ОЛОН СЭЖМЭЭР ХОЛБОГДОНО
Бүс нутгийн хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээнд олон сэжмээр холбогдож, эдийн засгийн өсөлт авчрах төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриалж байна” тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн 7 хоног” форумд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандлаа
Нигер улс түүхэнд анх удаа түүхий нефт экспортолно
Нигер улс анх удаа түүхий нефт экспортлохыг зорьж байна гэж тус улсын цэргийн удирдагч Абдурахамане Тиани телевизээр оны эхэнд мэдэгдэж байв.
“Түүхий нефтийн экспорт оны эхний саруудад Бенин улсын Котону боомтоос эхэлнэ” гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ.
Б.Азжаргал: Багаараа гэртээ эрүүл саруул харих нь хамгийн том аз жаргал
Хүүхдүүд чинь “Оюутолгой”-д ажиллая гэвэл зөвшөөрөх үү?” гэж асуухад “Зөвшөөрөлгүй яах вэ” гэж ямар ч эргэлзээгүй хариулсан энэ залууг Б.Азжаргал гэдэг. Тэр өөрийнхөө гараар “Оюутолгой”-н гүний уурхайг бүтээн байгуулж, ажилдаа сэтгэлээ шингээн дээд зэргийн чанартай хийж байгаа учраас итгэлтэй хариулсан хэрэг. Одоо өөрөө ажиллаж байна, ирээдүйд үр хүүхдүүд, ач зээ нар нь ажиллах уурхайг бүтээн байгуулалцаж байгаа хүн бүр түүн шиг бодолтой зүтгэдэг биз ээ.
Чили улс зэсийн үйлдвэрлэлээ нэг сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй тул Чили улс зэсийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн Засгийн газар 2026 он гэхэд олборлолтоо 1.04 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж Сангийн сайд Марио Марселийн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Энэтхэгийн эрчим хүчний 44%-ийг чулуужсан бус түлшээр үйлдвэрлэдэг
Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 44 орчим хувийг чулуужсан бус түлш эзэлж байна гэж Энэтхэгийн Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний сайд Р. К. Сингх мягмар гарагт парламентад мэдээлэл хийх үеэр дурджээ.
Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний салбарт чулуужсан бус түлшний эх үүсвэрийн эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Үүнд нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станц, био эрчим хүч орно.
Нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат хийжүүлэх технологи нэвтрүүллээ
Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буйгаараа нүүрс олон нийтийн дунд хортой, аюултай гэх явцуу ойлголт бий болсон. Сайнаар бодоход ган хайлуулах өндөр хэм гаргахад нүүрсийг ашиглаж, экспортод гардаг гэдгийг хүмүүс мэднэ. Харин эрүүл мэнд, автомашины шатахуун, хийн түлш, барилгын материал үйлдвэрлэхэд нүүрс өргөн хэрэглэгддэгийг монголчууд барагтай мэдэхгүй.
Гэвч эцсийн эцэстээ нүүрсийг шинжлэх ухаанчаар хэрэглэхгүй бол өнөөдрийн дулаан суух хүсэл хангагдахгүй болохыг Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга Б.Нямтайшир онцоллоо.