Шинэ мэдээ
Эмгэнэл илэрхийлсээр байна
Монголын мэргэжлийн сэтгүүлзүйн салбарын ноён оргил “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөнө
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын санаачилгаар Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт зул өргөх ёслол болно. Зул өргөх ёслол өнөөдөр буюу даваа гаригийн 15:00 цагт Барилгачдын талбай дээр болно.
Лунтангийн БОЛОРМАА
The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
PDAC-т бүртгэж байна
Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2016 ирэх оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо болох юм.
“Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар болно
“Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар 11 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС дээр зохиогдох гэж байна. Хагас өдөр үргэлжлэх семинарыг ШУТИС болон Герман улсын Allmineral, Австрали улсын STEINERT компаниуд зохион байгуулж буй бөгөөд BM Mongolian Partners компани хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.
Зэсийн үнэ 4860 долларт хүрч буулаа
Аж үйлдвэрийн гол металуудын нэг зэсийн үнэ 11 дүгээр сар гарсаар эрчимтэй буураад байна. Сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5100 гаруй ам.доллартай байсан бол өчигдрийн байдлаар 4860 ам.доллар болтлоо буураад байгаа юм.
Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал
The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалт дээр тавигдсан Монгол Улсын сайд М.Энхсайханы “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал”
The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалт дээр тавигдсан Монгол Улсын сайд М.Энхсайханы “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалт боллоо
Уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining journal-ын дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн дэмжлэгтэйгээр дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна
2015 оны эхний 10 сарын байдлаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байна.
Их долоогийн үр дүнд хурдан хүрэх Монгол-Германы түншлэлийн хурал
Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран Их долоогийн “Үр дүнд хурдан хүрэх Монгол – Германы түншлэл” Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дундын үр дүнгийн бага хурал 11 сарын 10, 11-нд “Шангри ла” зочид буудалд болно.
Орон нутгийн Шилдэг сэтгүүлчийг шалгаруулав
The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдав.