Дэлхийн банк: Өсөлт эерэг байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хэрэгтэй

2018-07-06 18:04

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2%-д байсан бол 2017 онд 5.1%, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1%-д тус тус хүрч огцом сэргэлээ. Богино болон  дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлаа арилгах тал дээр анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн Банкнаас гаргасан эдийн засгийн энэ удаагийн тайлан онцолжээ. Энэхүү тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялддаггүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр онцгой ач холбогдлыг өгөхийг зөвлөжээ.  

Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байгаа, Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өнгөрсөн жил Монгол улсын хувьд харьцангуй сайн жил байлаахэмээн Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч бөгөөд тайланг бэлтгэсэн багийн ахлагч доктор Жон-Паскаль Нгану цохон тэмдэглэв. Энэ тааламжтай нөхцөл байдлын улмаас төсвийн болон гадаад сектор сайжирч, улмаар Засгийн газрын өр бага зэрэг буураад байна” гэж мөн тэрээр онцоллоо.

Уул уурхайн салбарт үргэлжлэн их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019 болон 2020 онуудад дундаж өсөлт 6%-ийг давахаар байна. Өнгөрсөн өвөл хүндхэн болсноос үүдэн хөдөө аж ахуйн салбар алгуур өсөхөөр байгаа ч бусад салбар, тухайлбал, боловсруулах, худалдаа, тээврийн салбарт үйлдвэрлэл нэлээд тэлэхээр байна. Экспорт цаашид үргэлжлэн нэмэгдэж мөн түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаагаас эдийн засгийн өсөлт нь төсвийн орлогын гүйцэтгэлийг цаашид ч нэмэгдүүлж, эцэстээ төсвийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлэх юм.  

Ажилгүйдлийн түвшин 2016 онд 8.6% байсан бол 2017 оны эцсийн улиралд буурч 7.3%-д хүрсэн. Гэвч энэ оны эхний улиралд эргэн өсч 9.7% болсон нь Монгол улсын хөдөлмөр эрхлэлт улирлын чанартай бөгөөд ялангуяа, барилга, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт өвлийн улиралд буурдагтай холбоотой юм.

Мөн тус тайланд эдийн засгийн цаашдын өсөлтөд нөлөөлж болзошгүй улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэл байгааг дурьджээ. Гэвч Засгийн газраас эдийн засагт тохиргоо хийх хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэхгүй эсвэл сулруулах явдал нь хамгийн өндөр эрсдэл юм гэжээ.

Үүнээс гадна эдийн засаг, түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа, бүтээмжийн өсөлт сул байгаа нь эмзэг байдал хадгалагдах нөхцөл болсоор байна гэжээ. Дээрх хоёр эмзэг байдлыг урт хугацаанд бууруулах хамгийн сайн арга бол эдийн засгаа төрөлжүүлэх явдал юм.

Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар, хөгжлийн түншүүд уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Хүндээ хөрөнгө оруулах, институцийг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам юм” хэмээн Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэмдэглэв.

Энэхүү тайланд 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн 5 жилийн хэрэгжилтийн талаар нарийвчлан авч үзсэн. Улсын хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэр гаргах процессыг зайлшгүй өөрчлөн сайжруулах шаардлагатай бөгөөд тухайлбал, төслийг сонгох, эрэмбэлэх тодорхой шалгуур үзүүлэлттэй байх, хөрөнгийн зохистой ашиглалт, их засвар, арчилгаанд анхаарал тавих хэрэгтэйг байгааг тэмдэглэжээ.


Эх сурвалж: Дэлхийн Банк


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.