Эхний хагас жилд эрдсийн экспорт 3 тэрбум долларт хүрэв

2018-07-18 13:27

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум доллар, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт бараа эргэлтийн үзүүлэлттэй харьцуулахад 26%, экспорт 15.3%, импорт 43.4%-иар тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдаа эхний хагаст 822.2 сая ам.долларын ашигтай гарсан ч уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 30.4%-иар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая ам.доллараар нэмэгдсэн нь улсын нийт экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 834.6 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая ам.доллар, энэ дотроо дизелийн түлш 59.4 сая ам.доллар, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая ам.доллар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Оны эхний хагас жилийн байдлаар эрдсийн экспорт мөнгөн дүнгээр 3 тэрбум 27 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ дундаа нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 10%-ийн өсөлтийг харуулж байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ мөн хугацаанд 18.27 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс  4.6%-иар буурсан дүнтэй гарсан байна. Сарын дүнгээр өнгөрсөн зургаадугаар сард 3.96 орчим сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх тавдугаар сарынхтай харьцуулахад ялимгүй буурсан дүн юм.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний хагаст 733.7 мянган тонныг гадагш нийлүүлж 1 тэрбум 14 сая ам.долларын мөнгөн орлого олсон байна. Энэ нь зэсийн баяжмалын экспорт биет жингээр өмнөх оны мөн үеийнхтэй бараг адил түвшинд, харин орлогын түвшин 32.6%-иар дээшилсэн гэсэн үг. Харин боловсруулсан цэвэр зэсийн экспортын хувьд мөн хугацаанд жингээр 6964.3 тонн, мөнгөн дүнгээр 46.75 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 16.8%-иар буурсан бол орлогын дүн 0.5%-иар өссөн дүнтэй гарав.

Боловсруулаагүй газрын тосны салбарын хувьд 3.3 сая орчим баррелийг экспортолж, 212.4 сая ам.долларын орлоготой ажилласан дүнтэйгээр оны эхний хагасыг үдэж байна. Энэхүү үр дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 11.3%-иар буурсан боловч орлогын дүн нь 16.7%-иар өссөн гэсэн үг.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны тухайд 3.4 тонныг экспортолж 144.5 сая ам.долларын орлогын дүнгийн биелэлттэй гарлаа. Энэ нь жингийн хувьд 23.2%-иар, орлого нь 19.8%-иар тус тус буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 7.1 тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6%-иар өссөн дүнг харуулж байна.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний хагаст 3.37 сая тоннд хүрч, 156.1 сая ам.долларт хүрсэн нь биет жингээр 23.1%-иар өссөн ч орлогын дүн нь 3.6%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 61.6 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 108 орчим сая долларт хүрчээ. Цайрын экспорт ийнхүү жингээр 6.7%-иар, орлогын дүн нь 24.9%-иар тус тус өсөв.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд оны эхний хагас жилийн байдлаар 196 мянган тонныг гадагш нийлүүлж, 64.3 сая ам.доллар олсон нь биет жингээр 37.4%, орлогын дүнгээр 87.2%-иар тус тус өссөн дүнтэй гарлаа.

Молибденийн баяжмалын экспорт хагас жилийн байдлаар 2.8 мянган тоннд хүрч, 22.5 сая ам.доллартай тэнцсэн нь биет жингээр 5.5%-иар буурсан ч, үнийн дүнгийн хувьд 36.9%-иар нэмэгдсэн дүнг илтгэлээ.

Хар тугалганы худалдааны хувьд 10.2 мянган тоннд хүрч, 26.4 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 36.4%-иар, орлогын хувьд 35%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Гянтболдын экспорт  оны эхний хагаст 198.3 тоннд хүрч, 2.2 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 10.9%, орлогын дүн 43.8%-иар дээшилсэн дүн болж байна.

 

Б.Төгс

 

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.