Шинэ мэдээ
Л.Дүгэржав Болгарын хүндэт доктор болов
Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 58-р хурал Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн сургууль дээр болжээ. Уг чуулганд Монголын өрөмдлөгийн Холбооны Ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Наранбат болон эрдэс баялгийн салбарын томоохон төлөөллүүд оролцоод ирсэн байна.
“Аспайр Майнинг” төмөр замын барилгын зөвшөөрлөө авлаа
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа эрхэлж буй “Аспайр Майнинг” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам байгуулах барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авснаа өчигдөр албан ёсоор мэдээллээ.
Төмрийн хүдрийн үнэ 42 долларт хүрэв
Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын CFR нөхцөлтэй үнэ өчигдрийн байдлаар 42.8 ам.долларт хүрч буурсан байна.
Газрын тосны үнэ “газардсаны” учир
Дэлхийн зах зээл дэх газрын тосны өндөр үнэ хамгийн сүүлд 2014 оны 7 дугаар сард тэмдэглэгджээ. Тухайн үед Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байлаа. Харин энэ үнэ ердөө дөрвөн сарын хугацаанд 60 ам.доллар хүртэл буурч, өнөөг хүртэл өсөөгүй хэвээр байна.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг оны эхээр эхлүүлж магадгүй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ 7 хоногт эцэслэн шийдэгдэж, 12 дугаар сарын 16-нд Улаанбаатарт гарын үсэг зуран албажуулах болсон талаар мэдээлсэн билээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 3.08 сая тоннд хүрч буув
Коксжих нүүрсний импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн сард 3.08 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 43.4%-иар, өмнөх сарынхаасаа 22.2%-иар буурсан дүнтэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа
Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Төмөр замын төсөл дээр Японы мэргэжилтнүүд ажиллаж байна
Санамж бичгийг ажил хэрэг болгох, дээрх төслийн ТЭЗҮ-ийг энэ ондоо багтаан хийж, улмаар 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Монголд ажиллаж байгаа юм.
Зэсийн үнэ 4500 долларт хүрэв
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар (гурван сарын гэрээт) нэг тонн нь 4512 ам.долларт хүрчээ.
Маргааш өглөө салах ёс гүйцэтгэх ёслол болно
Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ.