“Вай Ти Эм Монголиа” компани 5 жилийн ойгоороо Алтан медаль хүртлээ

2018-08-13 12:03

Yokohoma  компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” ХХК-ийн 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ энэ сарын 10-нд АСEМ цогцолборт боллоо.

Тус компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Yokohama компани бол бидний хэлдэгээр Октябрийн хувьсгалтай нас чацуу, Японы үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг. Энэ агуу түүхэн замналтай компанитай бид хамтын ажиллагаа үүсгээд таван  жил болж байна. Таван жилийн хугацаанд ихээхэн ажлыг амжуулжээ. Ялангуяа Монгол улсад уул уурхайн салбар тэргүүлэн хөгжиж байгаа өнөө цагт маш олон уул уурхайн  үндэсний компанитай хамтран ажиллаж ирлээ” хэмээн тодотгосон юм.    

Тэрээр мөн Yoкohama-гийн суудлын автомашины дугуй нь технологийн хувьд аюулгүй байдал, харагдах байдал, туулах чадвараараа  дээд зэргийн, ялангуяа Монгол шиг дөрвөн улиралтай улсад маш тохиромжтой гэлээ. Тиймээс ч   тус компани 2018 онд   Монголд зориулан цоо шинэ технологийн дугуйг оруулж ирж буй аж. Энэ дугуй нь нийт хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн болсныг  “Вай Ти Эм Монголиа” компанийхан онцоллоо.   

2017 онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн  Yokohoma  компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” компани 2013 оны зургаадугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж  Yokohoma  брэндийн хөнгөн тэрэгний дугуй, уул уурхайн дугуй, автобус, ачааны тэрэгний дугуй, конвейр, гидрийн шланкийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо шууд нийлүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.  Улаанбаатар хотод тус компани өөрийн байгуулсан 1, албан ёсны гэрээт 12 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээж байна.

Япон улсын  резинэн эдлэлийн анхны үйлдвэр Yokohoma  компани нь (The Yokohama Rubber Co.Ltd) 1917 оны аравдугаар сард шаваа тавьсны дараа 1963 онд одоогийн нэр The Yokohama Rubber Co.Ltd болж шинэчлэн байгуулагджээ. Дугуйн үйлдвэрлэлээр Япон улсад 10, дэлхий даяар 17 үйлдвэр, 53 салбар компанитай 25400 орчим ажилтантай дэлхийн хэмжээний дугуй үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг юм.

Yoкohama компани Passenger Car ангиллын бүх төрлийн автомашин, авто уралдааны машин, Truck and Bus ангиллын хөнгөн хүнд даац, нийтийн тээврийн хэрэгсэл, Off the road буюу уул уурхайн хүнд машин механизмын дугуйг үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн Belt сonveyоr-резин конвейр, High Pressure Hose-өндөр даралтын гидрийн шланк зэрэг аж үйлдвэрийн зориулалттай сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэдэг.

Японы The Yokohama Rubber Co.Ltd компанийн Азийн бүс нутгийн гадаад, худалдаа, маркетингийн хэлстийн ерөнхий менежер Такеши Фужино хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд оролцож харилцагчдад хандан  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “2013 онд Вай Ти Эм Монголиа компани үүсэн байгуулагдахад Японы  зүгээс туслалцаа үзүүлж байсан хүмүүсийн нэг нь би. Миний хувьд 2017 онд Монголд эргэж ирэхэд энэ компанийн үйл ажиллагаа маш сайн явагдаж байгааг хараад баярлаж билээ” гэсэн юм.

Yokohama компани жил бүр дистрибьюторуудын дунд борлуулалтын уралдаан зарлаж шалгаруулдаг аж. Энэ нь олон төрлийн уралдаанаар өрнөдөг бөгөөд  “Вай Ти Эм Монголиа” компани  уул уурхайн дугуйн борлуулалтаараа огцом тэсрэлт хийж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэдгээрээ “Алтан медаль” хүртлээ.  Энэхүү Алтан медалийг хүртэхэд Багануур ХК онцгой үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлсэн байна.  

Түүнчлэн “Вай Ти Эм Монголиа” компанийн 5 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр тус компани Монголын нэртэй гольфчдын дунд тэмцээн зохион байгуулж, ялагч нараа тодруулав. 

 

Г.Идэр

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-11-27 12:23
    Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
  • 2020-11-24 15:46
    Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
  • 2020-11-24 15:31
    УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
  • 2020-11-24 15:22
    Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
  • 2020-11-23 15:42
    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.