Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

40 жилийн ойгоороо “Хангарьд” одон хүртлээ



Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа.  Тус компани нь 40 жилийн хугацаанд 111.1 сая тонн нүүрс олборлож, 111.1 сая тонн нүүрс борлуулж, 399.8 сая метр куб хөрс хуулалтын ажил хийж, 729 сая метр куб уулын цулын ажил хийж, хариуцлагатай  үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм.   
Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Монгол улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан П.Очирбат, Эрчим хүчний дэд сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир болон бусад албаны төлөөлөл оролцлоо.




Багануур ХК-ийн 40 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын уулын ашиглалтын инженер Анри Арнольдович Белинкин хүндэт зочноор уригдан оролцсон юм. Тэрээр  Багануур, Тавантолгой ордын ТЭЗҮ,  Шарын голын уурхайн өргөтгөлийн төслийн боловсруулж байсан эрдэмтэн юм. Түүний “Монгольский дневник” (“Монголын нүүрсний салбарын ил товчоон” нэрээр орчуулагдсан) номыг ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Дондов монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гар дээр тавьсан билээ. Ойн баярын хурлын үеэр Анри Арнольдович Белинкинийг  “Найрамдал” одонгоор  шагнасан юм.

Г.Идэр