“Дисковер Монголиа”-гийн урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэллээ

2018-08-29 15:26


Ирэх сарын 6-7-нд болох “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж байна. Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж гарц  шийдэл хайдаг юм. Чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудаар Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан санал бодлоо солилцож, ойлголтын зөрүүгээ арилгахад урьдчилсан хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байгаа аж.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Онцолж хэлэхэд “Дисковер Монголиа” чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 7-ны үдээс өмнө "Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлэгт Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри,  Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр өмгѳѳллийн “И Эл Си” ХХН-ийн партнер Б.Баяр, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх, “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг  нар панелистаар оролцох юм байна.

“Дисковер Монголиа” чуулга уулзалтын  эхний өдрийн үндсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавих бол “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд" сэдвээр илтгэл тавина. Мөн “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап "Уул уурхайн мѳчлѳг ба Монгол улс" сэдвээр илтгэл тавихаар болжээ. Үндсэн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү "Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавина гэж чуулганыг зохион байгуулагчид мэдээллээ.

Чуулганы эхний өдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөхөөр болжээ. Хуралдааны панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Лайон иенежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцох аж. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй уг хэлэлцүүлгийг хөтлөх юм байна. Сонирхуулж хэлэхэд “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдэвт хэлэлцүүлгийн дараа "Бидэнд ойрхон уул уурхай" баримтат киноны нээлт болох юм байна.

“Дисковер Монголиа” чуулганы хоёрдугаар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөнө. Уг хуралдааны үеэр “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг "Байршил, баг ба зорилтууд", “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал, дарга Дэвид Полл "Монгол улсын хойд бүс: коксжих нүүрсний ханган нийлүүлэлт", “Степп гоулд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаа "Монгол улсын дараагийн алт мөнгөний олборлогч, “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт "Хармагтай төслийн тухай", “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн ерѳнхийлѳгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли "Өндөр агуулга бүхий алтны шинэ дүүрэг", “Орано майнинг” компанийн геологийн албаны дарга Жилбэрт Штэйн "Монгол улсын ураны салбарын нөөц, боломжууд" сэдвээр илтгэл тавихаар болжээ.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын эхний өдрийн үдээс хойшхи хуралдаанууд “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвүүдээр өрнөнө.

“Засгийн газрын санаачлагууд” хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ундраа даргалах юм байна. Уг хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд  "Ирээдүйн эрдэс баялагийн бирж ба Эрдэнэс Монгол ХХК-ийн хөгжил", “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгойн хувьцааг анхлан олон нийтэд санал болгох нь", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зѳвлѳх Т.Цогтбаяр "Үндэсний баялгийн сан" сэдвээр илтгэл тавина гэж чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

“Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвүүдээр өрнөх салбар хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан даргалахаар болжээ. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай" сэдвээр илтгэл тавих аж. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлэгт  Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар оролцох юм байна.

Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанууд “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөнө. “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” хуралдааны үеэр Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан "Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл”, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр "Хүлээгдэж буй хууль эрхзүйн шинэчлэлүүд", “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн Татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

“Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд” хуралдааны үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч "Монгол улс болон уул уурхайн салбар дахь ЕСБХБ-ны оролцоо, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавина. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлгийг  Эм Ай Би Жи ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн удирдах бол панелистуудаар нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул,  Аспайр Майнинг Лимитед-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал, дарга Дэвид Полл, “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “ЛИМ Адвайзорс”-ийн хөрөнгө оруулалтын менежер Стефан Уайт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч, Монголын Хѳрѳнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцохоор болжээ.

“Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил” сэдвээр өрнөх хуралдааныг МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Д.Энхболд даргална. Уг хурлын үеэр  Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн баялагийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла “Чуулга уулзалтын өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Усны менежмент" сэдвээр илтгэл тавих бол, Бритиш Колумбийн их сургуулийн судлаач Др.Жослин Фразер "Уул уурхайн мөчлөгийн эхэн үед оролцогч талуудад үнэ цэнийг бий болгох, хуваалцах нь" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Харин “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн дэд ерѳнхийлѳгч Жон Лайонс "Чуулга уулзалтын өмнөх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Нийгмийн оролцоо" сэдвээр илтгэл тавих юм байна. Энэ сэдвээр өрнөх хэлэлцүүлэгт  “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн дэд ерѳнхийлѳгч Жон Лайонс,  “Оюу Толгой” ХХК-ийн Бүс нутгийн хѳгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа, Бритиш Колумбийн их сургуулийн судлаач Др.Жослин Фразер, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн баялагийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла, “Бат солюшн партнерс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг нарыг панелтистаар сонгожээ.

“Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөх хуралдааныг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Ц. Түмэнцогт даргална. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва "Хайгуулаас ашиглалт хүртэл зөвшөөрөл олгох үйл явц" сэдвээр илтгэл тавих бол Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Тогтворжуулах гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн сэдвээр илтгэл тавина.  Панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал, Байгаль орчин,аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нѳѳцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцоно. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний хѳгжлийн газрын төлөөллүүд уг хуралдааны хэлэлцүүлэгт оролцож уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч, компаниудын асуултад хариулна.

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-02-21 17:01
    Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
  • 2020-02-21 13:59
    “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
  • 2020-02-21 13:46
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
  • 2020-02-21 13:21
    2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
  • 2020-02-21 12:25
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.