Шинэ мэдээ
“Зэт Эм И” компани ISO9001:2015 гэрчилгээ авлаа
“ZM Engineering” компани нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад өрнөсөн бүхий л бүтээн байгуулалтад оролцож байгаа билээ. Ган хийц үйлдвэрлэл, зураг төсөл, барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, гадны шилдэг технологи болон брэндүүдийг Монголдоо нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд тав хоногийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Эхний сургалт гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-нд ЭТИС хөтөлбөрийн сургалтын танхимд боллоо.
Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц нэмэгдэв
Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн 33 боомт дах төмрийн хүдрийн нөөц 97,75 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн 2 дугаар сарын 15-ны бүртгэгдсэн нөөцтэй харьцуулахад 1,08 сая тонн буюу 1,19%-иар өссөн үзүүлэлт юм.
Баялгийг ашиглах тулгуур зарчмуудыг хэлэлцэж байна
Баялгийн зөв зохистой удирдлагын талаарх семинар “G7 үр дүнд хурдан хүрэх түншлэл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон гэрээний зөвшилцлийг цогц байдлаар хийхэд туслах зорилготой CONNEX санаачилгын хүрээнд Тайландын Бангкок хотноо энэ сарын 28-31-нд болж байна.
Нүүрсний ашиглалт, хөрөнгө оруулалт хумигдаж эхлэв
Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан, мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм.
MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав
Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ.