Шударга байдлын үнэлгээ буурсан нь гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж байна

2019-03-15 14:23

Авлига, хээл хахууль болон бусад  хэлбэрээр давуу байдал олгох, олж авах нь бизнес дэх шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, зүй ёсны хөгжил, бодит өсөлтийг сааруулж байна. Иймд цаашид бизнесийн орчныг хэрхэн шударга, авлигагүй болгох вэ гэдгийг бизнесийн салбарын төлөөллүүд өнөөдөр “Шударга өрсөлдөөн ба авлига” хэлэлцүүлгийн үеэр хөндөн ярилцлаа.  “Блю Скай” зочид буудлын “Топаз” танхимд болсон тус хэлэлцүүлэгт Азийн сангаас хийсэн Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал 2018 судалгааг танилцуулсан юм. Уг судалгааг Сант Марал сантай хамтран нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн нэгжүүдийн дунд 2018 оны аравдугаар сард ес дэх удаагаа явуулжээ. 

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” (STEPS) төслийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг аж. Энэ судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөлөлд тулгуурлан авлига бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг зорьдог хэмээн хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолж байв. 

Судалгаанд оролцогчид Татварын алба, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж буй төрийн байгууллагаар онцлон нэрлэжээ. Дээрхи гурван байгууллага авлигад хамгийн ихээр өртсөн хэмээн Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх ярилаа.  Тус судалгаанаас харахад хэдийгээр эдийн засаг сэргэх тодорхой шинж  тэмдэг харагдаж байгаа ч 2017 оныхтой харьцуулахад бизнесийн орчин дордсон гэж бизнес эрхлэгчид үзжээ. Энэ сөрөг үнэлгээ 2018 онд 84.8%-тай байгаа нь өмнөх жилээс 3.9%-иар өссөн үзүүлэлт байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Зөвхөн судалгаа яриад өнгөрч болохгүй. Цаашид авлига гарах шалтгаан нөхцөл болоод байгаа хүчин зүйлсийг арилгах зорилготой учраас манай байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран шалтгааныг нь тодруулж арилгах ажлыг зохион байгуулж байна” хэмээн тодотголоо. Мөн тус хэлэлцүүлэгт илтгэл тавьсан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Цогтгэрэл “Шударга байдлын үнэлгээ жил дараалан буурч байна. Энэ үнэлгээ буурч байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах нөхцлийг бүрдүүлдэг” гэлээ.  

2018 онд бизнесийн орчинд тулгарсан гол хоёр саад бэрхшээл нь “өндөр татвар”, “тусгай зөвшөөрөл, лицензийг шинээр авах, сунгуулах” зэрэг байна. Эдгээр асуудлыг үр дагавар хэвээр байгаа нь  энэ талаар мэдээлж буй судалгаанд оролцогчдын тоо нэмэгдсэнээс харагдсан хэмээн  Азийн сангийнхан мэдээлжээ.

Бизнесийн орчны үнэлгээтэй холбоотой Азийн сангийн судалгаагаар олж авсан тоо баримтаас үзвэл 2017 онд нөхцөл байдал сайжирсан нь харагдаж буй бөгөөд энэ нь эдийн засаг сэргэснийг гэрчилж байгаа юм. Гэсэн хэдий ч 2018 онд Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааны оролцогчид бизнесийн орчинд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсад авлига хэр их тархсан талаар олон нийтийн сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн, 2014 оны гурван сартай харьцуулбал хүмүүс авлигын бүх хэлбэрийг өргөн тархсан гэж үзэж буй аж. Төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашиглах явдал 2014 оны үнэлгээнд эхний хоёр байрыг эзлэж байсан нь 2018 онд хэвээр байжээ.Гэхдээ олон нийт үүнийг илүү өргөн хүрээг хамрах болсон гэж үзсэн байна.    

 

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 50 минутын өмнө
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • Уржигдар 17 цаг 24 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • Уржигдар 16 цаг 45 минутад
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
  • Уржигдар 10 цаг 54 минутад
    Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
  • Уржигдар 10 цаг 47 минутад
    Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.