Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
АДБХОБ-ны гишүүн орнуудын тоо 100 хүрнэ Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн орнуудын анхдугаар чуулган энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2019 онд ашиглалтад орно Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Саусгоби зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулав Монголын томоохон коксжих нүүрсний ордуудын нэг Овооттолгойн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийн толгой компани болох Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай /CIC/ зээлийн хүүгийн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүй болсон тул хойшлуулахаар тохиролцсон байна.
Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэд орно Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн хуулийг дагаж Цөмийн энергийн газар хэмээх Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдаж байсан үе.
Citi: Хятадын дотоодын нүүрсний үнэ 20%-иар өсч болзошгүй Хятадын Засгийн газрын явуулж буй нүүрсний дотоодын олборлолтыг хумих эрчимтэй бодлогын дүнд энэ оны сүүл гэхэд нүүрсний үнэ 20%-иар өсч магадгүй тухай Citigroup таамаглаж байна.
“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.
“Англо-Американ” группын хувьцааг Хятадууд худалдаж авна “Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.
Ашигт малтмалын үнэлгээ, үндэслэлийн ялгааг танилцууллаа Монгол улсын Засгийн газар болон Австрали улсын Засгийн газрын хоорондын “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг /АМЕP/ хэрэгжүүлэгч “Адам Смит Интернэйшнл” өнөөдөр “Ашигт малтмалын үнэлгээ (Valuation) болон үндэслэлийн (Evaluation) ялгаа” сэдэвт хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудлын “Топаз” хурлын танхимд зохион байгууллаа.
Зэсийн үнэ гурван сарын доод үнэ рүү дөхөв Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо “Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа-2016” үзэсгэлэн, бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.
“Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны урьдчилсан дүнгийн танилцуулга “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-аас (www.wimmongolia.org) санаачлан олборлох салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг өөрийн хүч хөрөнгөөр хийжээ.
Орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоно Канад дахь Хил хязгааргүй инженерүүд байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Майнинг Шейрэд Валю (MSV) компани нь уул уурхайн салбар дахь орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
“Симандоу” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах судалгааг эхлүүлжээ “Рио Тинто” болон Гвиней улсын Засгийн газрын хамтарсан “Симфер” компани нь тус улсад хэрэгжүүлэх төмрийн хүдрийн 20 тэрбум ам.долларын төсөлд оролцож магадгүй байна.
“Eldorado Gold” компани Хятад дахь хувьцаагаа 600 сая ам.доллараар худалдана Канадын алтны “Eldorado Gold” корпораци Хятадын “Цагаан уул”, “Танянсян” орд газар дахь “Yuntai Resources” охин компанийнхаа хувьцааг 600 сая ам.доллараар худалдахаар болжээ.
Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнуудад ашиглах боломжтой Манай компани анх Зүүн Цанхи дээр ажиллаж байснаа тооцвол үндсэндээ 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ажиллаж байна. 2013 онд Баруун Цанхийн уурхай нээгдэхэд тендерт ялан оператороор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1 хүртэлх жилийн гэрээтэйгээр 3 жил дараалан тендерт ялж, ажилласан.
“Марубени”, СУЭК хамтран метанолын үйлдвэр байгуулна Японы “Марубени” корпораци, Оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” буюу СУЭК хамтран нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар яриа хэлэлцээр хийж байна.
Баруун цанхид “Саусгоби сэндс” олборлолт хийнэ Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн дагуу компаниас Засгийн газар, Сангийн яаманд төлбөрөө барагдуулах саналаа ирүүлсэн байна.