Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чуулж байна

2019-05-03 13:11

Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон.  Энэ жил 2019 оны тавдугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.

УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.

Чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, экспортын бүтээгдэхүүний 87%, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд манай салбарын оруулах хувь нэмэр  өмнөх оныхоос 2%-иар нэмэгдлээ.

Эдгээр эерэг үр дүнгүүд бол манай салбарын эмэгтэйчүүдийн маань хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр бүтээл, гэр бүл үр хүүхдээ умартан зүтгэсэн итгэл зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн  чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм. Энэ бүх зүтгэл, амжилтын тань төлөө та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхаа эрчүүдийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Мөн тэрбээр “Ард иргэд маань эрдэс баялгийн салбарын ашигтай байдлыг ирээдүйн амьдралынхаа санхүүгийн баталгаа, сайн сайхан бүхний боломж хэмээн итгэл найдвар тавьсаар буйг бид анхааран ажиллаж ирлээ. 2019 онд манай салбар улсын төсөвт 3 их наяд төгрөгийг татан төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байна. Зөвхөн улсын төсвийн бүрдүүлэлт, улс орныхоо баялгаас ард иргэдэд ногдох хувийг шударгаар хуваарилах, ингэснээр айл өрх бүрийн амьдралын боломжийг дээшлүүлэх, бусад салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлал үүсгэх зэрэг нэн хариуцлагатай үүргийг хүлээж буйгаа бид сайтар ойлгож байна. 

Энэхүү хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлэхийн тулд Засгийн газар болон манай яамны зүгээс голлох ашигт малтмалын салбаруудаа тэрбум ам.долларын эргэлттэй салбар болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, зэсийн салбар одоогоор 3 орчим тэрбум ам.доллар, нүүрс 2 тэрбум гаруй ам.долларын эргэлттэй байгааг зэсийн үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргээр дамжуулан өсгөх бүрэн боломжтой. Харин алтны салбар өнөөдрийн байдлаар 800 орчим сая.ам долларын эргэлттэй байгааг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгох, бусад 1-2 ашигт малтмалыг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгон хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд та бидний нэг зүгт чиглэсэн хамтын ажиллагаа хамгийн чухал юм” хэмээсэн юм.

Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Салбарын эмэгтэйчүүдийн холбоод болон бусад төрийн бус байгууллагууд идэвхжиж, жендерийн бодлого боловсруулах, бодлогын хэлэлцүүлэг хийх болон энэхүү чуулга уулзалтад идэвх санаачилга гарган оролцож байгаа нь “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулганы үр дүнгүүд эхнээсээ гарч ирж буйг харуулж байна.

 

Эх сурвалж: УУХҮЯам

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 8 минутын өмнө
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
  • 2019-08-15 12:49
    Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • 2019-08-15 12:46
    Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
  • 2019-08-14 15:13
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.