Шинэ мэдээ
“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо
Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь сургалт юм.
Сайн уу, Стэнд бай
2010-2011 он бол Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтаар ангаж цанган байсан үе. Тавантолгой, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гээд тухайн үедээ 17 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан том төслүүд ярин хөөрцөглөж, хурдхан шиг зээл авч бонд гаргахаар тэмүүлцгээж байв.
20 жилийн ойн мэндчилгээ
Миний бие анх өөрийн эцэгтэй хамт Монгол улсад зочлон ирээд Катерпилларын дилер компанийг Монголд үүсгэн байгуулахаар шийдсэнээс хойш эдүгээ 20 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн ч бас огт өөрчлөгдөөгүй зүйл ч байгаа нь сонирхолтой.
Халз мэтгэлцээн алтны үнэд нөлөөлжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлжээ.
Монгол-Германы бизнес өдрүүд 6 дахь жилдээ зохиогдоно
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зургаа дахь жилдээ Монгол-Германы бизнес өдрүүд „Made in Germany“ арга хэмжээг ирэх аравдугаар сарын 11-12-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.