Майкл Клечески: Оюутолгой төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй

2019-06-03 16:08

Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.

Монгол- Америк улс Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг (Ил тод байдлын хэлэлцээр) 2013 оны есдүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо байгуулсан юм. Талууд уг хэлэлцээрийг 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болгох баримт бичигт гарын үсэг зурсан. Уг гэрээ өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Элчин сайд М. Клечески энэхүү гэрээний ач холбогдлыг онцлон дурдлаа. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт шинээр хууль тогтоомж хэрэгжихээр болбол уг хуулийн төслийг батлагдахаас зургаан сарын өмнө Америкийн талд мэдээлж харилцан санал солилцох асуудал ч уг хэлэлцээрт тусгагдсан юм. “Ам Чам Монгол”  танхимын зүгээс ч энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилладаг гэдгийг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс онцолж байсан.

“Ам Чам Монгол” танхим мөн АНУ-ын Конгрессын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын гурав дахь хөршийн худалдааны тухай хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа юм. Уг төслийг энэ оны намар Конгрессоор хэлэлцэж батлах хүлээлттэй байгааг Элчин сайд  М. Клечески  хэлж байна. Сүүлийн үед дэлхийн зэс- алтны томоохон төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХК, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан  далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг (Дубайн гэрээ) шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар эцэслэн хэлэлцэх гэж буй. Элчин сайдын хувьд Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй, олон мянган хүмүүсийг ажлын байраар хангаж, ханган нийлүүлэлтийн томоохон сүлжээг бий болгосон зэрэг өндөр ач холбогдолтой хэмээн  байр сууриа илэрхийлэв.

АНУ-ын Төрийн департаментаас жил бүр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдэгдэл гаргадаг. Энэхүү баримт бичиг удахгүй батлагдана гэдгийг ч тэрээр мөн онцолсон. 

Г.Идэр
 
 
    
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.