“Oil and Gas-2019” хурал боллоо

2019-05-24 10:14

Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. 

Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ. “Газрын тосны салбарын мэргэжлүүдээр шат шатны мэргэжлийн хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн, гагцхүү тэдгээрийг дадлагажуулах, ажлын байраар бодлоготойгоор хангах шаардлагатай байна” хэмээн  доктор, профессор Ж.Цэвээнжав тодотгосон. Хурлын үеэр газрын тосны салбарын өнөөдрийн нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан илтгэлүүд тавигдаж, хэлэлцсэн юм. 

Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд Зүүнбаян, Цагаан элс, Тосон-Уул, Тамсагийн газрын тосны ордуудын нийт 332.6 сая тонн (түүнээс ашиглалтын 43.2 сая тонн) баталгаат нөөц бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны баялгийн менежмент” сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.  1990-ээд оноос хойш Монгол Улсын геологи, газрын тосны салбарт БНХАУ болон гуравдагч орнуудаас хөрөнгө оруулах сонирхол ихэссэн юм. Гэсэн хэдий ч дотооддоо газрын тос, хийн олон улсад дагаж мөрддөг баялаг, нөөцийн ангилал, тэдгээртэй холбогдсон албан ёсны баримт дутагдаж буйг илтгэгчид онцолсон. 

Монгол орны хэмжээнд нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 33 талбайг ялгаж, 27 талбайд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулжээ. Эдгээр гэрээнээс  1 талбай болох (Буйр XXIII)-н БХГ дууссан байна. БХГ-т 17 талбайд газрын тосны хайгуулын, 3 талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явагдаж буй. Тухайлбал, БХГ-ь 1 талбай (Талбай XV)-н гэрээг шүүхийн шийдвэрээр сэргээх шатандаа яваа бол БХГ-т 5 талбай болох (Зүүнбаян XIII, Цагаан элс XIV, Төхөс X урд, Борзон VII,  Цайдам XXVI)-н гэрээг дуусгавар болгох шатандаа байна. Түүнчлэн  газрын тосны хайгуулын БХГ-т Номгон IX талбайд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр шинээр гэрээ байгуулагджээ. 

Харин хайгуулын бусад 6 талбайнд хувьд Хонгор VIII, Чойр XXV талбайд БХГ байгуулах шатанд, Нэмэгт VI талбайн ихэнх нь Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай, Давст XXXI нээлттэй боловч орон нутаг зөвшөөрөөгүй байгаа гэдгийг чуулганы үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох хүмүүс мэдээлж байсан. 

Манай улс жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг Зүүнбаян, Тамсаг, Тосон-Уулын ордуудаас олборлож БНХАУ-д экспортлож байгаа. Эдгээр ордын олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1.6 сая тоннд хүрч, 2040 он хүртэл энэ түвшинд байх төлөвтэй байгаа аж. Гэхдээ энэхүү тос нь парафины агууламж өндөртэй, парафинт, өтгөн хүндэвтэр тосны ангилалд багтдагийг судлаачид илэрхийлж байна. Өнөөдрийн байдлаар олборлолт явуулж буй ордуудын ойролцоох “Буйр XVIII), Өмнөговь аймгийн нутагт орших “Галба XI” талбайнуудаас газрын тос илрээд байгаа бөгөөд нэмэлт судалгааны ажлууд хийгдсэнээр шинээр газрын тосны орд бий болж, нөөц нэмэгдэх магадлалтай байгаа юм.

“Эрдэмтдийн тооцоолсноор хүн төрөлхтөн өдөрт 82 сая баррель (11,0 сая тонн) газрын тос хэрэглэдэг байна. Эдүгээ дэлхийд нээгдээд байгаа газрын тосны баталгаат нөөц 950-1100 тэрбум баррель. Энэ нөөц нь дэлхийн хэрэгцээг 40-50 жил хангана” хэмээн судлаач А.Баасанжаргал тодотголоо. Дэлхийд нээгдэх газрын тосны 90% нь нээгдсэн бөгөөд цаашид 150 тэрбум баррель нөөцтэй орд нээгдэх боломжтой гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм. Газрын тосны ордын нийт нөөцийн 20 орчим хувийг авч чаддаг байсан бол технологийн дэвшлийн үр дүнд өнөөдөр 35% хүргэх боломжтой болжээ. Гэхдээ ойрын  ирээдүйд энэ хэмжээг 40-50%-д хүргэх техникийн боломж бий гэдгийг ч судлаачид онцолж байлаа.

Судлаачдын тооцоолсноор Монгол Улсад 68 тэрбум м3 нүүрсний метан бий. Одоогоор нүүрсний ордын метан ашиглах талаар манайд туршигдах шатандаа л яваа юм.  

Г.Идэр

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00