Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
MMC өрийн бүтцээ шинэчлэх ажилд “ялалт” байгуулав Энэ оны эхнээс өрийн бүтцээ шинэчлэхээр хэлэлцээрээ эхлүүлсэн “Энержи Ресурс” компани өчигдөр зээлдүүлэгч талуудтай зээлийн хэлэлцээрийг амжилттайгаар харилцан шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ.
”Оюутолгой”-н борлуулалтын орлого 31%-иар буурч 226 сая доллар болов “Оюу толгой” компани 2016 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцуулж, Тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.
Ли Көцян, Медведев нар Киргизэд айлчиллаа Киргизийн Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар хуран чуулж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 15 дахь удаагийн хурал энэ сарын 3-ны өдөр эхэллээ.
Б.Түвшинтөгс: Төсвийн тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалаа дагахгүй байна МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ ярилцлаа.
Оросын алтны хамгийн том компанийн 25%-ийг Хятадад худалдана Өнгөрсөн 2015 онд дэлхийн алт олборлотоор тэргүүлэгч 10 компаниас хамгийн өндөр үр ашигтай ажилласан “Полюс” компани Оросын нийт алт олборлолтын 20%-ийг дангаар гүйцэтгэдэг.
Ц.Дашдорж: Нийт нутаг дэвсгэрийн 9.4%-ийг лицензийн талбай эзэлж байна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлага гэсэн гурван чиглэлээр мэдээлэл хийж буйгаа УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж онцлов.
Монгол, Киргизийн уул уурхайн ассоциациуд хамтран ажиллана Арваннэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын семинар зохион байгуулагдаж байна.
Монгол улс уул уурхайн салбарын туршлагаа хуваалцаж байна Киргиз улсын Бишкек хотноо өнөөдөр Канад, Монгол, Киргиз, Мьянмар, Норвеги, Зүүн Тимор, Герман улсын оролцоотой “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт семинар хурал эхэллээ. Хурлаар дээрх орнууд уул уурхайн салбар дахь төрийн бодлого болоод оролцоо, орлогын хуваарилалт, ард иргэдэд хүрэх үр өгөөж, авлигын нөлөө зэрэг асуудлаар туршлага солилцож байна.
“Рио Тинто” төмрийн үлэмж орд Симандоу-г Хятадад зарна Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Африкийн Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн төслөөсөө татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. “Рио Тинто” нь “Чайналко”-той албан бус гэрээг үзэглээд байна.
“Харанга Ресурс”-ын удирдлага өөрчлөгдөв Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн удирдлага өөрчлөгдлөө. Энэ сарын 18-нд тус компанийн ТУЗ-ийн дарга Marshall Cooper-ийг чөлөөлж, Brain McMaster-ыг ТУЗ-ийн даргаар томилсон байна.
Худалдаа хөгжлийн банк ММС дэх хувьцаанаасаа зарав Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллээр Худалдаа хөгжлийн банк болон “Туркойз Хилл Ресурс” компани Монголын нүүрсний компаниуд дахь эзэмшлийн хувиа бууруулсан талаар Cover Mongolia компани мэдээлэв.
Үндэсний геологийн салбарын ойн бага хурал боллоо Монгол улсад Үндэсний геологийн салбар үүсэн байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд аравдугаар сарын 21-нд боллоо.
Н.Батбаяр: Уурхайн хаалтын хууль хариуцлагыг нэмэгдүүлнэ Уурхайн хаалтын тухай бие даасан хууль батлах ажил эрчимтэй урагшилж байна. Шинэ хууль өлгийдөн авах гэж буй энэ цаг үед нэгэн чухал хурал зохиогдсон нь есдүгээр сарын 7-ны өдөр болсон “Уурхайн хаалт-нийгмийн лиценз” хуралдаан байлаа. Хуралд салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм.
“Centerra Gold” алт, зэсийн шинэ орд худалдан авлаа “Centerra Gold” компани нь Канад улсын Бритиш Колумби мужид алт, зэсийн ордын эзэмшилтэй “Thompson Creek Metals” компанийг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээрийг бүрэн эцэслэв.
Эрдэс боловсруулалт-2016” олон улсын бага хурал болж байна ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон “Оутотек Монголиа” ХХК хамтран “Эрдэс боловсруулалт-2016” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
“Эрдэнэт”-ийн 51%-д төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнөөдөр зарлаж, тус үйлдвэрийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.