Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Үүсмэл ордын ашиглалтыг алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой

Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Эрдэнэт хотод зохион байгуулагдсан юм. Тус хурлаар, үүсмэл ордын ашиглалтыг зөвхөн зэс гэлтгүй алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын хэмжээнд 80 орчим нэр төрлийн ашигт малтмалын 1830 гаруй ордыг  нээснээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Эдгээр ордыг ашиглах явцад одоогийн үйлдвэрлэлд таарахгүй овоолго үүсдэг. Гэвч энэ нь эргээд баялаг болох овоолгууд байдаг.