Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Алтны нөөц 39.1 тонноор нэмэгдэв 2016 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр 105 үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гарсан байна. Үүнээс алтны 6 үндсэн ордын 33.2 тонн алт, 33 шороон ордын 5.9 тонн алт буюу нийт 39.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэжээ.
“Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр “Хүннү Эйр” ХХК шалгарав Дэлхийн хэмжээний, томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХХК жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулдаг уламжлалтай. Тус компани энэхүү нэр хүндтэй, зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь-2016” шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Galaxy” кинотеатрт зохион байгууллаа.
”Эрдэнийн говь 2016” Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ”Эрдэнийн говь 2016” ёслол, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, фото Г.Идэрхангай
Австралийн нүүрсний мужийг хүчтэй хар салхи дайрч байна Австралийн нүүрс олборлолтын гол муж болох Квийнслэндийн зүүн хойд эргийн дагуу Дэбби нэртэй хүчтэй хар салхи энэ долоо хоногийн эхээр нүүрлэж байна.
Зуун дугаар The Mongolian Mining Journal-ийн 100 дугаартай хамт байгаа Уншигч таныг гүнээ хүндэтгэе. 100 дахь дугаараа Эрхэм таны алган дээр тавилаа. Хөгжлийн зам дахь 100 сарыг бидэнтэй хамт туулж яваад баярлалаа.
Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу” Магадгүй, дэлхий дээр өөр ямар ч улс орон Хятад шиг ийм хурдацтай өөрчлөгдөөгүй байх. Дан ганц хөдөө аж ахуй дээр тогтсон ядруухан эдийн засагтай байсан цаг тийм ч хол биш. Ердөө ерээд оны эхээс л Хятад улс эдийн засгийн бодлогоо гадаад зах зээл рүү тэлж олон улсад өрсөлдөхүйц компаниуд байгуулах эхлэлийг тавьсан юм.
Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг орхигдуулж ирэв.
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Трампын нүүрсний ”популизм” эхлэв Цуутай бизнесмэн, хэлэлцэх урлагийн мастер гэдгээрээ олноо танигдсан далан настай америк эр энэ удаад улс төрийн ертөнцөд хөл тавьж, эдүгээ алхам бүр нь дэлхийн анхаарлын төвд байх болов.
“Mongolia Mining 2017” нүүрсний салбарыг онцолно Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.
Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа.
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Бид популист хууль хийгээгүй, мэргэжлийн хууль хийж байгаа Уул уурхайн тухай цоо шинэ хуулийн төсөл олон нийтэд ил болж, эсэргүүцэж шүүмжилсэн, дэмжиж сайшаасан олон өнцгөөс харсан санал дүгнэлт, байр суурийн дунд Ажлын хэсэг төслөө танилцуулж, салбартаа хэлэлцүүлж эхлээд байна.