Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ: Төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлоно

2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.

Сануулахад, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 2018 оны зургадугаар сарын 8-нд үзэглэсэн билээ. Энэхүү хэлэлцээрээр, дамжин өнгөрөх тээвэрт ННТ-аас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлтийг хоёр тал харилцан үзүүлэх юм. Хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хэлэлцээрт тусгасан.

Оросын нүүрсний салбарын тухайд, 2020 онд коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар дуустал хаах шийдвэрийг гаргасан юм. Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск - Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь зэрэг багтаж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын коксжих нүүрсний “Колмар” компанийн экспорт зогсоод байгаа юм. Тус компани 2021 онд коксжих нүүрсний экспортын хэмжээгээ 22 сая тоннд хүргэж, Алс Дорнодын хуурай болон далайн боомтоор Ази-Номхон далайн бүс, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Вьетнамын зах зээлд экспортлохоор төлөвлөж буй.  Сүүлийн нэг сарын хугацаанд Якутын бүс нутгаас Алс Дорнодын чиглэлд экспортын нүүрсний төмөр замын тээвэр 40%-иар буурчээ. Энэ нь Гродеково–Суйфэнхэ боомт дээр нэвтрэлт удааширсантай холбоотой аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Якутын нутагт Тавантолгойтой адил чанарын коксжих нүүрсний 2.2 тэрбум тонн нөөцтэй Элгагийн ордын 51%-ийг худалдахаар болжээ. Энэхүү хэлэлцээрийн өртөг 2 тэрбум ам.долларт хүрч мэдэх аж. Түүнчлэн, “Колмар”, “Мечел” болон “Эльгауголь” компаниуд Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох хэлэлцээрийг Шинэ Дели хотноо хийж байна. Өнөөгийн байдлаар Энэтхэгийн нүүрсний импортын 1%-ийг Оросоос хангаж байгаа юм. 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд үүнээс 27 сая тонн нь коксжих нүүрс байна. Тус улсын нүүрсний гол экспорт Алс Дорнодын боомтуудаар хийгддэг.

Э.Од

 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах