COVID 19 вирусийн тархалттай тэмцэхээр эрдэс баялгийн салбарынхан хандивын аяныг эхлүүллээ

2020-02-18 10:57

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.

БНХАУ-д хандив өргөх уриалгыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын нефть, хийн Үндэсний ассоциаци”, “Монгол Нүүрс" ассоциаци, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болон бусад холбоод нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдлээ.

Эрдэс баялгийн салбарынхан нэг дэлхийн иргэд болохоо ухамсарлаж хувийн болон ажлын байрны эрүүл ахуйд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж хүн төрөлхтний өмнө тулгараад буй бодит аюулыг хамтдаа даван туулахын төлөө COVID-19 вирусийн эсрэг нэгдэхийг уриаллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 42 минутад
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
  • 2020-03-30 14:43
    Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
  • 2020-03-27 12:46
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.