“Эрдэнэс” бондыг нийт 9 банк худалдан авна

2020-02-27 10:37

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байна.

“Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228,493 иргэн 6 сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43,892 иргэн 1 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194,807 иргэн 1 сая төгрөгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих үнэт цаас эзэмших замаар нийт 423,300 тэтгэвэр авагч иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх юм.

“Эрдэнэс Монгол” ХХК /2020.02.21/ Төрийн банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банктай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-г байгуулж байна. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн босгон дээр Эрдэнэс Монгол компани “Эрдэнэс” бондыг гаргаж, албан ёсоор албажуулж, арилжааны банкуудад шилжүүлж, улмаар арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор гэрээнд гарын үсэг зурснаар албажиж, төгөлдөржиж байна. Энэ ажилд цаг завгүй чин сэтгэлээсээ ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсад байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа бодитой хэрэгжиж байгаагийн жишээ юм” гэлээ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү “Эрдэнэс бонд"-ыг арилжих, худалдан авах тухай гэрээ арилжааны банкуудтай хийгдлээ. Арилжааны банкуудын худалдан авч байгаа энэхүү бонд нь жилийн зургаан хувийн өгөөжтэй, таван жилийн хугацаатай. Энэхүү бондын өгөөжийг УИХ-ын тогтоол, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тооцож, хуульчилсан. Тэтгэврийн зээл тэглэх асуудал нь анхнаасаа Монголбанкны санаачилга, тооцоололд үндэслэсэн. Тиймээс зах зээлийн нөхцөлд шилжүүлэх ажлыг Монголбанк зохицуулж ажиллана. Эх үүсвэрийг хэрхэн татан төвлөрүүлэх вэ гэдэг дээр Монголбанк арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, тохирсон. Тиймээс арилжааны банкууд манай компанийн гаргасан зургаан хувийн өгөөжтэй бондыг шууд худалдан авах гэрээг өнөөдөр байгууллаа. Бондын 66.3 хувийг Хаан банк, 223 хувийг Төрийн банк, үлдсэн хувийг бусад долоон банк худалдан авна. Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ гарсан. Энэ ордын үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явж байна. Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бид баяжуулах үйлдвэрээ яаралтай байгуулж, олборлолтыг богино хугацаанд ашигтай явуулах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээнд шуурхай ажиллаж байна” гэв. Мөн "Эрдэнэс Монгол" нэгдэлд Засгийн газраас маш бодитой дэмжлэг үзүүлж, Мон-Атом, Асгат, Салхитын орд болон Багануурын 400 сая тонны нөөцтэй хүрэн нүүрсний ордыг шилжүүлээд буй. Тиймээс эдгээр ордын ашиглалтыг сайжруулж, байгалийн баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах Үндсэн хуулийн суурь заалтыг үндэслэн бонд гаргах ажилд оролцож байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасан. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлого буюу байгалийн баялгийн үр өгөөжийг XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр уламжлалт Сар шинийн баярын өмнө ийнхүү шийдвэрлэж байна гэж "Эрдэнэс Монгол" компани мэдээлжээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 26 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 22 цаг 29 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.