Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай 

2020-02-27 18:28

Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ.

2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ. 

Зөвхөн Хятад, Ази Номхон далайн орнуудын зах зээлд 200 сая тонн нүүрс экспортлох зорилт бий. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын хойд хилтэй залгах Красноярск муж, Тува болон Хакаси бүс нутагт нүүрсний 12 шинэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, боловсруулах үйлдвэр, тээврийн дэд бүтцийн хөгжилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах “Енисейская Сибирь” амбийцтай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүгээр ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтцийн нийт 32 том төслийг “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани хэрэгжүүлэх юм. 

Э.Од    

  
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 57 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 22 цаг 0 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.