Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Шилдэгүүдээ тодруулсан “LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төсөлд Оросын РЖД хамтарна Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын РЖД-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк, салбар компани “РЖД Интернэйшнл”-ийн дарга С.А.Павлов, нарыг хүлээн авч уулзжээ. Сайд Уулзалтаар, Оросын “РЖД Интернэйшнл” компанийн дарга С.А.Павлов Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажилд РЖД оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, рейльс төмөр нийлүүлэх, дээд бүтцийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дэмжлэг үзүүлэх хүсэлтээ уламжилсан байна. Ингэхдээ компанийн зүгээс хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. 
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” нэгдсэн сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Б.Өлзийбаяр: Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулснаар төрийг хянаж, баялгийг тэгш хүртээнэ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбар болон хөрөнгийн зах зээлтэй уялдаатай хөгжүүлэх талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Та хэрхэн харж байна вэ? Монгол Улс мөнгөний хомсдолтой орон. Банкны хүү өндөр байгаа нь зах зээлийн тогтолцоо, мөнгөний эрэлт нийлүүлэлтээс  хамаарч байгаа юм. Эрэлт байгаад нийлүүлэлтээ гүйцэхгүй бол аливаа үнэ өсдөг. Эрэлтээ хангахын тулд эдийн засагт  мөнгө цутгах ёстой. Зээл, санхүүжилт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байж эдийн засгаа тэтгэж, хөгжинө. Манай улсын эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл, зүрх нь уул уурхай, судас нь зах зээл, цус нь мөнгө юм. Цусаар хангаж чадахгүй бол эд эрхтэний хэвийн ажиллагаа алдагддаг шиг өнөөдөр Монгол Улсын эдийн засаг “өвдсөн” байна.
Шилдэгүүдээ тодруулсан “LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн  дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13  удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
ОХУ: 2025 онд Энэтхэг рүү 28 сая тонн нүүрс экспортолно Орос нь 2025 онд Алс Дорнодын нутгаар Энэтхэг рүү нүүрсний экспортоо 6 дахин нэмэгдүүлж 28 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Энэ тухай Алс Дорнодын хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Сергей Тырцев “Орос-Энэтхэгийн нүүрсний төслүүд” бага хурал дээр мэдэгдсэн байна  Алс Дорнодын холбооны тойрог нь нүүрсний олборлолтын хэмжээгээр ОХУ-д хоёрдугаарт ордог бүс нутаг юм. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт томоохон 10 уурхайгаас нүүрсний гол олборлолт хийгдэж байна. 2018 онд Алс Дорнодын нутгаас 4.5 сая тонн нүүрс Энэтхэгийн зах зээлд экспортолжээ.
Рио Тинто: 2020 онд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлнэ Ирэх онд Рио Тинто групп нь олон улсын зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2021 оны эцсээр хүлээгдэж буй шинэ “Koodaideri” уурхайн нэгдүгээр ээлж бүрэн ашиглалтад орсноор тус группын төмрийн хүдрийн нийт олборлолт жилд 360 сая тоннд хүрэх боломжтой гэж Рио Тинто-гийн мэдэгдэлд дурджээ. Мөн тус мэдэгдлээр, 2019 онд нийт 320-330 сая тонн төмрийн хүдрийг тонн тутамд 14-15 ам.долларын үнээр нийлүүлэх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна.  Энэ жилийн эхээр Рио Тинто нь үйлдвэрлэлийн олборлолт төлөвлөлтөөс хоцрогдсоны улмаас Баруун Австралийн уурхайн үйл ажиллагааг зогсооход хүрсэн юм. Уурхайгаас чанар багатай төмрийн хүдэр хэт их хэмжээгээр олборлосноо бууруулж, сайжруулах ажил эрчимтэй явагдаж байгааг группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ.
Перугийн Засгийн газар зэсийн Tia Maria уурхайн зөвшөөрлийг олгожээ   Мексикийн “Southern Copper” компанийн зэсийн 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй Tia Maria төслийн үйл ажиллагааг сэргээн явуулах зөвшөөрлийг Перу улсын Засгийн газраас олгожээ. Тус компани нь “Grupo Mexico” группийн бүрэлдэхүүнд багтдаг байна.Перугийн өмнөд хэсэгт орших энэхүү зэсийн уурхайн төсөл нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ч байгаль орчин болоод ус бохирдуулна гэж болгоомжилсон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн үйл ажиллагаа 3 удаа зогсоход хүрчээ. Хамгийн сүүлд, 2019 оны наймдугаар сард уг зэсийн уурхайн “Southern Copper” компанийн тусгай зөвшөөрлийг Перугийн Засгийн газраас цуцалж байжээ.
ЗТХ-ийн сайд Оросын РЖД-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзав Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгч, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Москва хотноо аравдугаар сарын 28-нд “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, УБТЗ ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч О.В.Белозёровтой хоёр талын уулзалт хийлээ. Тус уулзалтаар, Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх ажилд “Оросын төмөр замууд” ХНН-тэй хамтарч ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцжээ. Мөн талууд “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, техникийн шинэчлэлт хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар тогтсон байна. 
"Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд”  УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргажээ. Энэхүү товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүдийг монгол, англи хэл дээр хэвлэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдох бүх эх сурвалж, бичиг баримтын эмхэтгэлд багтсан аж.
Хүлэмжийн хийг бууруулах сорилт нь уурхайчдад боломж авчирна Уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлсэн улс орнуудыг Канад улс тэргүүлдэг. 1935 онд байгуулагдсан “Канадын уул уурхайн ассоциаци”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бэн Чалмерс есдүгээр сард Монголд хүрэлцэн ирж “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцуулсан юм. Энэхүү санаачлага нь компаниудад үйл ажиллагааны гүйцэтгэлээ байгаль орчны хувьд бодитоор сайжруулах боломж олгодгоороо онцлогтой ажээ. Байгаль орчны хувьд анхаарах нь компанийн эдийн засгийн үр ашгийг ч дээшлүүлэх боломжтойг тэрбээр тайлбарлав. Ингээд түүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт уг санаачлагын талаар болон бусад асуудлаар ярилцлаа.  Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь уул уурхайн салбарт улам бүр чухал  болж байна. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт энэ асуудал хараахан анхаарлын төвд ороогүй  гэж хэлж болно. Компаниуд цаашид энэ чиглэлд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд уул уурхайн салбар анхаарал хандуулах учиртай нь эргэлзээгүй хэрэг.  
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” нэгдсэн сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хагас өдөр үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний илтгэл “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага” сэдэвт сонсголыг “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хийсэн юм. Тэрбээр Хариуцлагатай уул уурхай нь олон хүчин зүйлийг хамаарах ч, юун түрүүн байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, компанийн засаглалаар илэрхийлэгддэг байна.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 23%-иар өсөв Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1%-иар өссөн байна.
ОХУ: Дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг эзлэх зорилттой Энэхүү зорилтыг “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратеги”-д тодорхойлсон байна. Уг төлөвлөгөөний дагуу, 2018 онтой харьцуулахад 2024 он гэхэд нүүрсний олборлолтыг 20%-иар нэмэгдүүлж 480-530 сая тоннд хүргэх аж. Нүүрсний экспортын тухайд, Ази-Номхон далайн бүс нутаг, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын зах зээлд чиглэх бөгөөд 2035 онд дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг хангах зорилт дэвшүүлжээ. Хэдий дэлхийн улс орнуудад нүүрсний хэрэглээ буурч байгаа ч Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж Оросын зах зээлийн шинжээчид үзэж буй.
“Samarco Mineracao” компанийн төмрийн хүдрийн уурхайг сэргээх зөвшөөрөл олгожээ Бразилийн өмнөд хэсэгт орших Минас Жерайс мужийн Байгаль орчны зөвлөлөөс төмрийн хүдэр олборлолтоо сэргээн үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Samarco Mineracao” компанид олгожээ. 2015 оны арваннэгдүгээр сард тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсны улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учруулж  уурхайн ажиллагааг зогсоосон юм. Зөвшөөрөл олгосноор “Samarco Mineracao” компани төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагааг сэргээж 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулна гэж үзэж байна.
Монголбанк: Алт худалдан авалт 12.9 тоннд хүрч 27%-иар буурав Монголбанк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан тухай мэдээллээ. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарынхтайгаа (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.
Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу? Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
“Петроматад”-ын нээлтээр улсын газрын тосны нөөц 10%-иар нэмэгдэх боломжтой Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани газрын тосны хайгуулын Матад XX талбайн хойд үзүүр дэх Цэн тогоруу (Heron-1) цооногт хийсэн хайгуулын өрөмдлөгийн туршилт, судалгааны дүнг танилцуулсан юм(10.24). Компанийн мэдээлснээр, уг хэсэгт олборлолт явуулах боломжтой гэж туршилтын дүн гарчээ. Гэхдээ одоо өрөмдлөг, хайгуулын ажлын дата мэдээллийг нэгтгэн, илүү нарийвчилсан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Улмаар газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ гэж харж байгаа юм. Ингэснээр одоо тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж компани мэдээлэлдээ дурджээ.
Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт" УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ.