Эрдэс баялгийн салбараас 2019 онд ₮2.9 их наяд-ыг төсөвт төвлөрүүлэв

2020-01-21 13:25

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72%, экспортын 90%-ийг тус тус бүрдүүлж байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна.Үүнд:

Уул уурхайн салбараас                          2.6 (21.96%) их наяд төгрөг,

Газрын тосны салбараас                        232.3 (1.95%) тэрбум төгрөг,

Тусгай зөвшөөрлийн төлбөр                  36.9 (0.31%) тэрбум төгрөг,

Бусад орлого                                           29.3(0.25%) тэрбум төгрөг.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5%-ийг бүрдүүлж байна.

Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого

2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. 

 

2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлого эрдэс тус бүрээр

2018 оныхтой харьцуулбал (өсөлт/бууралт)

Нүүрс                  1,210.57 тэрбум төгрөг,

 

Нүүрс                  300.01(32.9%) тэрбум төгрөг,

 

Зэс                       1,090.12 тэрбум төгрөг,

 

Зэс                       218.23(25.0%) тэрбум төгрөг,

 

Алт                      116.84 тэрбум төгрөг,

 

Алт                      36.84(46.1%) тэрбум төгрөг,

 

Цайр                    66.27 тэрбум төгрөг,

 

Цайр                   - 10.65(13.8%) тэрбум төгрөг,

 

Жонш                  34.82 тэрбум төгрөг,

 

Жонш                  18.48(113.1%) тэрбум төгрөг,

 

Төмөр                  25.42 тэрбум төгрөг,

 

Төмөр                  8.37(49.1%) тэрбум төгрөг.

 

Бусад                   77.53 тэрбум төгрөг

 

Бусад                 -  1.23(1.6%) тэрбум төгрөг

 

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Уул уурхай, олборлох салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс,1.26 сая тн зэсийн баяжмал, 16.25 тн алт, 5.30 мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 83.09 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6%,төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7%, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3%-иар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7%, алт 4.40 тн буюу 21.3%, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3%, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6%,хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2%, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4%-иар тус тус буурсан байна.

Хүнд үйлдвэрийн салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 208.54 мян.тн нүүрсэн шахмал түлш, 11.76 мян.тн катодын зэс, 28.43 мян.тн металл бэлдэц, 26.90 мян.тн металл цувимал,9.23 мян.тн ган төмөр хийц,81.95 тн цахилгаан утас тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 206.62 мян.тн буюу 108.6 дахин их, ган төмөр хийц 2.53 мян.тн буюу 37.7%-иар тус тус өссөн байна.

Харин катодын зэс 2.42 мян.тн буюу 17.1%,металл бэлдэц 745.40 мян.тн буюу 2.6%, металл цувимал 4.69 мян.тн буюу 14.8%,цахилгаан утас 13.20 тн буюу 13.9%-иар тус тус буурсан байна.

Газрын тосны салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мян.бар буюу 7.6%-иар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр17.37 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.75 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 12.47 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.24 (11.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.15 (28.6%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8%-ийг эзэлж байна.

2019 онд нүүрсний олборлолт 800 тэрбум төгрөг, металын хүдэр олборлолт 106.4 тэрбум төгрөгөөр өсөв

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.09 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.79(9.8%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.66 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 970.60(7.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 800.43(19.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 106.38(1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 13.57 (67.6%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 11.32(82.9%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.75 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 860.6 сая ам.доллар буюу 6.7%-иар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.49 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Экспорт 7.62 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 608.00 сая ам.доллараар буюу 8.7%-иар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1% буюу нийт экспортын 82.1%-ийг эзэлж байна.

Уул уурхай, олборлох салбар

Чулуун нүүрсний экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 3,074.4 сая ам.долларын 36.5 сая тн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 288.1 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 708.6 мян.тн-оор тус тус их байна. 2018 онд 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.9 ам.доллар байсан бол 2019 онд 84.3 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2%-ийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт:2019 оны гүйцэтгэлээр1,403.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мян.тн-оор бага байна. 2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллараар багассан бөгөөд үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллараар буурсан байна.

Төмрийн хүдрийн экспорт: 2019 оныгүйцэтгэлээр 8,448.8 мян.тн буюу 576.6 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 999.8 мян.тн-оор, үнийн дүн нь 234.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 205.3 сая ам.долларын 699.4 мян.тн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 144.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 15.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 48.5 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншны 23.8%-ийг ОХУ руу, 76.1%-ийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт:2019 оны гүйцэтгэлээр 134.8 мян.тн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1,402.3 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 194.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 189.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 8.8 сая ам.доллараар буурсан байна.

Молибдений баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 49.0 сая ам.доллар болжөнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. Нэг тоннын экспортын хилийн дундаж үнэ 8,332.6 ам.доллараас 8,614.5 ам.долларт хүрч, 281.9 ам.доллараар өссөн байна. 2019 онд 5,689.5  тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 303.8 тонноор бага байна. Молибдений баяжмалын 68.4%-ийг БНХАУ руу, 14.9%-ийг Вьетнам руу, 13.4%-ийг БНСУ руу тус тус гаргасан байна.

Алтны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллараар өссөн байна.

Хүнд үйлдвэрийн салбар

Коксын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 144.75 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 116.55 мян.тн-оор буюу 5.1 дахин их, үнийн дүнгээр 27.15 сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.66 сая ам.доллар буюу 4.9 дахин их өссөн байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):2019 оны гүйцэтгэлээр 11.93 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 996.91 тн-оор буюу 7.7%-иар, үнийн дүнгээр 68.90 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.55 сая ам.доллар буюу 16.4 хувиар тус тус буурсан байна.

Газрын тосны салбар

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 6,545.2 мян.бар буюу 366.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллараар бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 63.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.0 ам.доллар болж буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Импорт 6.13 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 252.63 саяам.доллараарбуюу 4.3 хувиарөссөнбайна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,372.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 46.5 сая ам.доллараар буюу 3.5 хувиар өслөө.

Газрын тосны салбараас энэ онд 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2020 оны нэгдүгээр сарын 21-ны байдлаар

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онднийт 6.87сая баррель (932,367 тонн) газрын тос олборлон,6.54 сая баррель(889,121 тонн) экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 232.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Энэ онд нийт 6.6 сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна

2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 148,992 мянган баррель буюу 20,206 тонн (2.25%) газрын тос олборлож, 139,335 мянган баррель буюу 18,992 тонн (2.1%) газрын тос экспортлов.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

     2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17%-иар нэмэгдсэн. 2020 оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

А-80 автобензин 98;

Аи-92 автобензин 31;

Дизелийн түлш 34;

АМГТГ энэ онд  335.1  тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

АМГТГ-аас 2020 онд улсын төсөвт 335.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс:

Газрын тосны борлуулалтын орлого 266 тэрбум төгрөг

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 36 тэрбум төгрөг 

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийн орлого 5 тэрбум төгрөг

Бусад орлого 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2020 оны нэгдүгээр сарын 20-ны  өдрийн байдлаар нийт 1.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, гүйцэтгэл 0.5%-тай байна.

 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт           малтмалын хайгуул, ашиглалтын 2789  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

2789

100%

7.344.150.57

100%

4.7%

Хайгуулын

1119

40.1%

5.709.567.38

77.7%

3.6%

Ашиглалтын

1670

59.1%

1.634.583.19

22.3%

1.0%

 

2020 оны нэгдүгээр сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1

Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-3

Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1

Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-11

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон-14

 

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 35 минутад
    Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
  • Уржигдар 11 цаг 39 минутад
    Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
  • Уржигдар 10 цаг 57 минутад
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
  • 2020-02-17 20:35
    “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
  • 2020-02-17 14:48
    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.