Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна

2020-01-17 19:42

Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн онд Оюутолгой уурхайн зэс үйлдвэрлэл 146.3 мянган тонн, алтных 242 мянган унцаар хэмжигдсэн байна. Тодруулбал өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөт хэмжээ болох 125-155 мянган тоннын түвшинд хүрсэн бол алтны хувьд зорилтот хэмжээ болох 220 мянган унцаас даруй 10%-иар өндөр байжээ. Баяжуулах үйлдвэрт оруулсан нийт хүдрийн хэмжээ 40.8 сая тонн байсан бөгөөд энэ нь 2018 оны дүнгээс 5%-иар ахиу дүн боллоо.

2019 оны дөрөвдүгээр улиралд 32.9 мянган тонн зэс, 24.3 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад буурсан дүн бөгөөд гарц багассан нь ил уурхайн хүдрийн олборлолт 4а болон 6а үе шатнаас бага агуулгатай 4b болон 6b үе шат руу шилжих болсонтой холбоотой ажээ.

2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.

Гэхдээ 2021 оноос ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү орохоор байгааг компани тайлбарлажээ.  Өөрөөр хэлбэл ирэх 2021 онд зэсийн үйлдвэрлэл 170-200 мянган тонн, алтны үйлдвэрлэл 450-500 мянган унцид хүрэхээр байна. Ийнхүү үйлдвэрлэл өсөх дүр зураг нь ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү шилжихээс гадна далд уурхайгаас гаргасан хүдрийг ашиглах хэмжээ нэмэгдэхтэй холбоотой юм байна.

2020 онд үйл ажиллагааны зардал 800-850 сая ам.доллар байна гэж тооцоолсон бол далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 1.2-1.3 тэрбум ам.доллар, ил уурхайн тоног төхөөрөмжийн зардалд 80-120 сая ам.доллар зарцуулна гэж тооцжээ. Гэхдээ гүний уурхайн зардлын тооцоонд Тавантолгойн цахилгаан станцын зардлыг оруулаагүй болохыг тэмдэглэсэн байна.

Туркойз Хилл далд уурхайн хөндлөн нэвтрэлт өнгөрсөн арванхоёрдугаар сард 1809 метрт хүрсэн нь дээд амжилт тогтоосон бөгөөд гүний уурхайгаас олборлосон материалыг (хуучнаар Босоо ам 2 буюу) Үйлдвэрлэлийн амаар тээвэрлэж буйг онцолжээ.

Босоо ам 3 болон 4-ийн бүтээн байгуулалтын ажил урагшилж буйг тэмдэглэсэн бөгөөд далд уурхайн шинэчилсэн судалгааг төлөвлөсний дагуу 2020 оны эхний хагаст багтаан дуусгахаар ажиллаж байгаа ажээ.

Дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан мэдээ өчигдөр цацагдсаны дараа Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 4.55%-иар өссөн байна.

Оюутолгойн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ

2019 оны байдлаар

 

2019 оны

4-р улирал

 2019 оны  Эхний хагас

2018 оны нийт дүн

2019 оны нийт дүн

Ил уурхайгаас олборлосон материал (мян.тн)

28,122

48,351

91,310

101,316

Боловсруулсан хүдэр (мян.тн)

11,088

19,649

38,738

40,777

Баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.42

0.51

0.51

0.45

Алт (гр/тн)

0.15

0.44

0.36

0.29

Мөнгө (гр/тн)

1.06

1.23

1.22

1.13

Үйлдвэрлэсэн баяжмал (мян.тн)

152.6

390.7

724.9

674.6

Баяжмал дахь зэсийн дундаж агуулга (% Cu)

21.6

21.8

21.9

21.7

Үйлдвэрлэсэн баяжмал дахь метал:

Зэс (мян.тн)

32.9

85.0

159.1

146.3

Алт (мян.унц)

24.3

192

285

241.8

Мөнгө (мян.унц)

190

486

914

866.6

Борлуулсан баяжмал (мян.тн)

157.5

410.3

746.4

724.7

Борлуулсан баяжмал дахь метал:

Зэс (мян.тн)

32.3

85.1

156.7

149.9

Алт (мян.унц)

24.7

213

248

273.6

Мөнгө (мян.унц)

243.6

445

873

895.9

Метал авалт (%)

Зэс

74.2

82.2

81.4

78.7

Алт

48.2

68.2

65.2

63.6

Мөнгө

53.5

61.2

60.9

58.1

 

Эх сурвалж: "Туркойз Хилл Ресурс"

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 56 минутын өмнө
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 8 цаг 8 минутын өмнө
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 8 цаг 52 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • Өчигдөр 17 цаг 52 минутад
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • Өчигдөр 15 цаг 43 минутад
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.