Шинэ мэдээ
“БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн
“Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА” нэвтрүүлгээр амжилттай оролцон ХОЁРДУГААР БАЙР хүртлээ.
Дубайн гэрээнд холбогдох Ерөнхий сайдын захирамжууд хууль бус болохыг тогтоов
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
“ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР”
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.
Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэг хамтран ажиллана
Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
"Уул уурхайн салбар дахь төрийн бодлого- орон нутгийн хөгжилд"
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.
Монгол Улсад 15 жил хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл өндөрлөв
УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.
“Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны Мэргэжлийн шүүгчдийн Зөвлөлийн үнэлэлт, дүгнэлт
Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах 2019 оны энэ удаагийн сургалт нь “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн ялгааг таниулахад чиглэсэн бөгөөд сэтгүүлчдийг энэ сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд сургалтын агуулгаа чиглүүлж ажиллав. Сургалтын хүрээнд хоёр удаагийн вакум сургалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 21 аймгийн 35 редакцын 35 сэтгүүлч хамрагдлаа.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зарласан сэтгүүл зүйн бүтээлийн Удирдамжийн дагуу Уул уурхайн салбарын орон нутаг дахь өгөөж, Компанийн нийгмийн хариуцлага, Байгаль орчин, нөхөн сэргээлт, Иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчид сэтгүүл зүйн төрөл жанраар (нийтлэл, нэвтрүүлэг гэх мэт) бүтээлүүдээ бэлтгэн ирүүлсэн.
Симандоу ордыг ашиглах эрхийг “SMB-Winning” консорциум авчээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I, II талбайг ашиглах эрхийн олон улсын тендерт “SMB-Winning” консорциумыг тус улсын Засгийн газраас шалгаруулжээ. “SMB-Winning” буюу “Sociйtй Miniиre de Bokй” консорциумд Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан бөгөөд энэхүү төсөлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгснөө “SMB-Winning”-ийн захирал Фади Вазни мэдэгдсэн байна. Гвинейн Засгийн газраас тендерт оролцогчдыг уг төслийн хүрээнд 650 км төмөр зам барих, экспортын боомт байгуулах шаардлага тавьсан юм. Энэ нөхцөл нь зарим томоохон компаниудыг тендерт оролцохоос татгалзахад хүргэжээ.
Эрдсийн экспорт 5.5 тэрбум долларт хүрч, 7.2%-иар өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна
Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
Эрдсийн экспортод найдсан төсвийн “халалт”
МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй. Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана.
УИХ ирэх оны төсвийг орлого, зарлагын өөрчлөлтгүйгээр батлав
Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй
2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
Коксжих нүүрсний чиглэлээр Оросын “Колмар”, Хятадын “Baowu” компаниуд хамтарна
Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Ivanhoe Mines: Зэсийн Kamoa-Kakula төслийн зардлыг 18%-иар нэмэгдүүлнэ
Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэсийн Какула төслийн зардлыг өмнө нь төлөвлөсөн хэмжээнээс 18%-иар нэмэгдүүлж 1.3 тэрбум ам.долларт хүргэх болсноо мэдэгджээ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, зэс хайлуулах ажлыг 2021 оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд “Айвенхоу Майнз”-ийн томоохон хувьцаа эзэмшигч болсон Хятадын “Citic Metal” -аас гадна тус улсын “Zijin Mining” компаниуд энэхүү төсөлд оролцож байгаа юм.
АМГТГ: Салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт өгөх судалгаа авч байна
Манай байгууллага Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт өгөх, тус салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор салбарын холбогдох байгууллагуудаас судалгаа авч байна. Судалгааны асуулгад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор https://forms.gle/2eAcGTLTdVaVygRj7 энэ холбоосоор орж хариулан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар саналаа өгнө үү.
Б.Мөнхзаяа: Уул уурхайн салбарт тоон радио холбооны хэрэглээ нэмэгдэж байгаа
Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа.
CIIE 2019: “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.
2020 онд Оросын зэсийн Быстринскийн үйлдвэр IPO гаргана
Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва, Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой.