Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадын Zijin Mining компани Zangge Mining-ийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах хэлэлцээ хийж байна Хятадын Zijin Mining компани Баасан гарагт Zangge Mining компанийн нөлөө бүхий хоёр хувьцаа эзэмшигчтэй хийсэн хэлэлцээндээ тус компанийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах талаар ярилаа.
Танилц: Энэ сарын үнэт металлын ханш  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллээр энэ сард нэг грамм алт 289,904.75 төгрөг, нэг грамм мөнгө 3,128.34 төгрөг байна. 
Монгол Улс- Франц улс хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан зүйл заалтын тойм Франц улстай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох учраас Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улсыг оруулж, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр үнэлж болохгүй үр ашиг гэж бий.
PDAC 2025: Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалтад оролцох компани, байгууллагуудын бүртгэл эхэллээ Торонто, Онтарио (2024 оны 12-р сарын 5) – Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (Prospectors and Developers Association of Canada -PDAC) 2025 оны 3-р сарын 2-5-нд Торонто хотын Метро Торонто Конвеншн Төвд PDAC 2025 чуулга уулзалтын бүртгэл явагдаж байгааг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
Энэтхэг улс уул уурхайн чиглэлээр Монгол улстай гэрээ байгуулна БНЭУ Монгол улстай геологи, хайгуулын чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулах төлөвтэй байгаа тухай Энэтхэгийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдэгдэв.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Чилийн зэсийн салбар сэргэж байна Хэдийгээр зэсийн үнэ бага байгаа ч Чилийн зэсийн экспортын орлого 12 дугаар сард огцом өссөн байна. Энэ нь Чилийн уурхайнууд сүүлийн хорин жилийн хамгийн доод түвшнээсээ сэргэж байгааг харуулж байна
АНУ-д хийн түлшний үнэ буурна Инфляц буурч, дотоодын газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас шалтгаалаад энэ онд АНУ-д хийн түлшний үнэ бага зэрэг буурна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 2024 оны эхний хагаст хийн түлшний үнэ өссөн бол сүүлийн хагаст буурсныг тайланд онцолжээ. Улсын хэмжээнд нэг галлон хийн түлшний дундаж үнэ 2024 онд 2.98 ам.доллар байсан нь өмнөх жилийнхээс 12 центээр буурсан үзүүлэлт болохыг АНУ болон Канадын шатахууны үнэ, чанар, байршил зэргийг мэдээлдэг GasBuddy-д мэдээлсэн байна.         
АНУ баяжуулсан уранаа хаанаас авдаг вэ? Цөмийн эрчим хүч АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 19 хувийг бүрдүүлдэг.
Хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулна Эдийн засгийн хориг арга хэмжээ, Украйны эсрэг хийж буй дайны улмаас 2025 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, банкуудын ашиг буурах төлөвтэй байна гэж Оросын хоёр дахь томоохон банк болох “VTB”-гийн гүйцэтгэх захирал Андрей Костин “Reuters”-т онцолжээ.
Уул уурхайн салбар 2024 онд Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил, ололт амжилт бол улс эх орны эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг түүчээлэх бодит суурь нь юм. ДНБ-ий 30%. аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь энэ салбарын ач холбогдлыг тодорхойлно.
Оман сүүлийн 30 жилд анхны зэсийн экспортоо хийлээ Оман зэсийн баяжмалаа анх удаа экспортолсон гэдгээ зарлалаа. 30 жил завсарласны эцэст тус улсын зэсийн экспорт дахин сэргэж байна.
Алт худалдан авалтаараа тэргүүлэгч орнууд 2010-2023 Энэхүү график нь 2010-2023 оны хооронд Төв банкны алт худалдан авалтаараа тэргүүлэгч орнуудыг харуулж байна.
ОХУ нүүрсний экспортын татвараа цуцаллаа Нүүрсний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний экспортын татвараа албан ёсоор цуцалсан талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. Шинжээчдийн ярьж байгаагаар   нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж.
ГОЛОМТ БАНК 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН БОНД ГАРГАЛАА Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа.
Хятад улс Төвөдөд мега усан станц байгуулна Хятад улс дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далан байгуулахыг зөвшөөрлөө. Энэхүү далан нь дэлхийн хамгийн том Гурван хавцлын далангаас бараг гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадвартай юм байна.
2025 онд газрын тосны үнэ өсөх үү? Өнгөрсөн жилийн газрын тосны үнэ тойрсон төлөв байдлыг Хятад улс эрэлтээ бууруулах вий гэсэн нийлүүлэгч компаниудын болгоомжлол төдийгүй бүтээгдэхүүн  нийлүүлэлт тасалдах эрсдэлд ач холбогдол өгөөгүйгээр тодорхойлж болохоор байлаа. Энэ нь үнийг  харьцангүй тогтвортой байлгаж чадсан бөгөөд 2025 онд хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан уг байдал үргэлжлэх төлөвтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРЖИЛТ - 2024 ОНД Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Юуны түрүүнд эдийн засгийн тогтворжилтод уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистик, боомтын сэргэлт голлон үр дүн авчирсан бол төсвийн зардлын тэлэлт, иргэдийн хувийн хэрэглээ идэвхжсэн зэрэг нь өсөлтийг хадгалахад нөлөөлжээ.
2025 онд алтны үнэ ханш ямар байх вэ?  Үнэт металлын салбарт дэлхийд тэргүүлэгч “Гереус прэшиүс металл” компанийн үзэж буйгаар алтны үнэ 2025 онд өнгөрсөн жилийнхтэй адил өсөлттэй байх ажээ.
Ц.Туваан: БНЭУ-аас авах 450 сая ам.долларын зээлийн хэлэлцээр УИХ-аар орно Засгийн газрын хуралдаанаар /2024.12.30/ энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлаа ярилцлаа. Энэ удаагийн хуралдаанаар гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс гурав нь хэрэгжих шатандаа, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явж байна.
9 10 11 12 13 14 15