Зэс
Зэсийн ирээдүй - Хүлээлтээс давсан хүчин зүйлс
Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас худалдан авдаг.
Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй, эрчим хүчний хараат байдалд байгаа манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй.
Үсрэнгүй технологи ба үгүйлэгдэж буй бодлого
Арван жил дамнан яригдаж буй зэс хайлуулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг мега төслүүдийн зэрэгцээ жижиг ч атугай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэрлэлийн суурийг тавих цаг үе нэгэнт иржээ.
Зэсгүйгээр ногоон эдийн засаг гэж байхгүй
Ногоон эрчим хүчтэй холбоотой зэсийн эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд бараг 600%-иар өсөх төлөвтэй байна. Энэ тохиолдолд 2035 онд зах зээл дээр 1.5 сая орчим тонн зэсний нэмэлт эрэлт үүсэх магадлалтай.
“Таван ес”-тэй зэс утас ээрэгч ЭРДМИН
Монголчууд зэсийн баяжмалаа экспортлох тухай ярьдаг байсан бол өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах тухай ярих болжээ. “Эрдмин” компанийн үйлдвэрлэж буй уртасгагч 99.999 хувийн сорьцтой. Энэ нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг “таван естэй” гэдгээр хамгийн чанартай нь болохыг үйлдвэрийнхэн онцолсон.
Зэсийн “ногоон” ирээдүй
“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.
Зэсийн гол үйлдвэрлэгч нь Чили, Перу, харин гол худалдан авагч нь БНХАУ, Герман, АНУ, Турк
Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбар зэсийг их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. Дэлхийн зэсийн эрэлт, хэрэгцээ нь цаашид ч тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна.
Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчид
Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг.
Зэсийн ханш огцом бууралтын дараа ялимгүй дээшлэв
Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.