Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зэс
Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.
Хятадын зэсийн импорт буурчээ  Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. 
Зэсийн үнэ он гарсаар 13%-иар өсөв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
“Codelco” АНУ, Хятад, Францын компанитай зэс нийлүүлэхээр гэрээлэв Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна.
Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ.
Рио Тинто Казахстанд зэсийн ордын хайгуул хийж байна Рио Тинто групп нь Казахстаны төрийн өмчит Казгеология компанитай хамтран тус улсад зэсийн ордын хайгуулын хоёр төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Jiangxi Copper зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Copper” энэ жил зэсийн үйлдвэрлэлээ 1.2 сая тонноос нэмэгдүүлэн 1.36 тоннд хүргэхээр төлөвлөжээ.
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Чилийн “Codelco” зэсийн хөрөнгө оруулалтаа танав Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улсын төрийн өмчит компани Codelco зэсийн төслүүддээ 2020 он хүртэлх хугацаанд нийтдээ 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснээ цуцалж, 20 тэрбум ам.доллар руу бууруулж байсан билээ.
“Айвенхоу Майнз” компани зэсийн шинэ ордын нөөцөө зарлана Энэ оны нэгдүгээр сард төслийн 400 ам дөрвөлжин км талбайд агууламж сайтай зэсийн хүдрийн нөөц илэрсэн тухай мэдэгдэж байсан юм
Goldman Sachs: Зэсийн үнэ 4000 доллар руу буурч болзошгүй Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs” ирэх 12 сарын хугацаанд зэсийн ханш 4000 ам.доллар/тонн болж буурч мэдэх тухай мэдээллээ.
Хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэнтий аймгийн Бор-Өндөрт Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр баригдвал үйлдвэрээс ялгарах их хэмжээний хүхрийн хүчлийг хаана “шингээх вэ” гэдэг асуудал хариулт хайсаар байна.
Давхар боломж Рени Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм.
Зэсийн үнэ 4400 ам.доллар руу буув Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн он гармагц хувьцааны индексүүд ар араасаа уналттай гарсан нь эрдсийн захыг “зүгээр” байлгахгүй байна.
Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ.
Зэсийн үнэ 4887 долларт хүрлээ Хятадын хувьцааны гол гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Өчигдөр ганцхан өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ (гурван сарын гэрээт ханш) Лондоны металын бирж дээр 153 ам.доллараар буурч, 4887 ам.долларт хүрлээ.
Зэсийн экспорт 1.6 тэрбум доллараар өсөв ҮСХ-ны мэдээллээр 2014 онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт 5 тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3% өссөн бол импорт 5 тэрбум 236 сая доллар болж, 17.6% буурчээ.
1 2 3 4