Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй 2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
Эрдсийн захад бууралт давамгайлж эхэллээ 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
Хятадын коксжих нүүрсний импорт 18.3%-иар өсөв Хятадын гангийн үйлдвэрлэгчид татан авалтаа нэмэгдүүлж байгаагаас үүдэн тус улсын коксжих нүүрсний импорт долдугаар сард өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус улсын хэмжээнд 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар, өмнөх зургадугаар сарынхаас 18.3%-иар тус тус өссөн дүнтэй гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ 3.96 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас даруй 40.2%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд дотоодын гэхээсээ илүүтэй импортын нүүрсний үнэ хямд тусч байгаа нь голлон нөлөөлжээ.
“Гленкор” зэсийн гарцаа танахаар болов Дэлхийн эрдэс түүхий эд олборлолт, худалдааны тэргүүлэх компани “Гленкор” энэ оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулахаар шийдвэрлэлээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд өмнө нь 1.54 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байсныг 1.46 сая тонн болгож бууруулж байна. Ийнхүү бууруулсан шалтгаан нь оны эхний улиралд тус компанийн голлох зэсийн төслүүд оршдог Австралийн Квийнслэнд мужид хүчтэй үер тохиосон болон Замби дахь зэсийн үйлдвэрт зогсолт хийсэнтэй холбоотой. Мөн Конго улс дахь тус компанийн Камото зэс, кобальтийн уурхайн гарц нь мөн төлөвлөгөөнөөс бага байхаар байгааг онцолжээ.
Зэсийн үнэ он гарсаар 13%-иар өсөв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв.
Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.
Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.
Хятад зэсийн импортын дээд амжилт тогтоов Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч эхэлсэн ч зэсийн импортын хэмжээ нь нэмэгдсэн дүнтэй гарлаа. 2018 онд Хятадын боловсруулаагүй зэсийн импорт 2017 оныхтой жишихэд 12.9%-иар нэмэгдэж 5.3 сая тоннд хүрсэн байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт бууралттай гарав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд тус улс 1.064 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
АМГТГ: Нүүрсний экспорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 8%-иар өсөв Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр оны эхний улиралд Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ 7.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.62%-иар бууралттай гарлаа.
Зэсийн үнэ 7000 доллараас доош унав Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6755 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа.
Хятадын төмрийн хүдрийн импорт 9%-иар өсөв Хятадад ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоногуудад өсөлттэй байна. Үнэ өсөхөд ирэх Цагаан сарын баярын дараа гангийн үйлдвэрүүд түүхий эдийн татан авалтаа хийж эхэлнэ гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ.
Эрдсийн захад ямар бэлэгтэй айлчлах вэ? Уул уурхайн салбарт ашиг авчирсан 2017 он өнгөрч, айсуй 2018 он хаалга тогшин байна. 2018 он эрдсийн зах зээлд ямархуу хандах тухай авч үзэхээс өмнө 2017 он ямар байсныг товчхон тоймлоё.
Коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөв Монголын эрдсийн голлох түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. The Steel Index-ийн мэдээгээр Хятадын Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 74.4 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр ханш боллоо.
Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээлд Монгол улсын гүйцэтгэх үүрэг S&P Global Platts байгууллагын Ахлах шинжээч Эдвин Ёо Coal Mongolia 2017 чуулганд дээрх сэдвээр илтгэсэн юм. Түүний илтгэл коксжих нүүрсний зах зээл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, энэ хэлбэлзэлтэй зах зээл дэх Монгол улсын үүрэг, олон улсын хандлага, хөгжлийн асуудалд төвлөрчээ.
Зэсийн үнэ 7000 доллар давж өсөв Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.
4 5 6 7 8 9 10