Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ

Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо.

Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.

Тэр дундаа ОХУ болон Монгол улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгааг шинжээчид тэмдэглэлээ. Жилинь мужийн захирагч бүс нутгийн нүүрс, эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд ОХУ, Монгол, Индонез болон бусад орноос нүүрс импортлох шаардлагатай тухай мэдэгдсэн байна.

Хятадын нүүрсний худалдааны томоохон түнш орон болох Индонез цар тахлаас үүдэлтэйгээр эрчим хүчний нүүрсний экспортоо хязгаарлах болсон. Ингэснээр Хятадын хувьд өөр эх сурвалжийг эрэлхийлэх шаардлагатай болоод байгаа тухай China Daily мэдээллээ.

Хятадын нүүрсний гол нийлүүлэгч болох Австралийн нүүрсний импортод тавьсан хориг үйлчилсэн хэвээр байгаа юм.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийн сацуу импортыг давхар өсгөх бодлого баримтлахаа зарлаад байгаа юм.

 

Б.Төгс