Зах зээл
Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв
Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
Төмрийн хүдрийн үнэ 44 доллараас давав
Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй.
Citi: Төмрийн хүдрийн үнэ 36 ам.доллар байна
Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа.
Хятадын нүүрсний импорт 30%-иар буурав
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9%-иар буурч 204.06 сая тонн болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Зэсийн үнэ 4400 ам.доллар руу буув
Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн он гармагц хувьцааны индексүүд ар араасаа уналттай гарсан нь эрдсийн захыг “зүгээр” байлгахгүй байна.
Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сард 4.07 сая тонн байв
Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт 4.07 сая тонн байсан нь өмнөх оныхоос 17.8%-иар буурчээ. Харин оны эхний 11 сарын байдлаар тус улс 43.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны дүнгээс 20.6%-иар багассан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Goldman Sachs: Төмрийн хүдрийн үнийн таамгаа буурууллаа
Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригт 40 долларын улаан шугамнаас доош орж 38.5 ам.долларт хүрсэн нь 2009 оны 5 дугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүнд тооцогдож байна.
Төмрийн хүдрийн үнэ 42 долларт хүрэв
Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын CFR нөхцөлтэй үнэ өчигдрийн байдлаар 42.8 ам.долларт хүрч буурсан байна.
Газрын тосны үнэ “газардсаны” учир
Дэлхийн зах зээл дэх газрын тосны өндөр үнэ хамгийн сүүлд 2014 оны 7 дугаар сард тэмдэглэгджээ. Тухайн үед Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байлаа. Харин энэ үнэ ердөө дөрвөн сарын хугацаанд 60 ам.доллар хүртэл буурч, өнөөг хүртэл өсөөгүй хэвээр байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 3.08 сая тоннд хүрч буув
Коксжих нүүрсний импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн сард 3.08 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 43.4%-иар, өмнөх сарынхаасаа 22.2%-иар буурсан дүнтэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Зэсийн үнэ 4500 долларт хүрэв
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар (гурван сарын гэрээт) нэг тонн нь 4512 ам.долларт хүрчээ.
Зэсийн үнэ 4860 долларт хүрч буулаа
Аж үйлдвэрийн гол металуудын нэг зэсийн үнэ 11 дүгээр сар гарсаар эрчимтэй буураад байна. Сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5100 гаруй ам.доллартай байсан бол өчигдрийн байдлаар 4860 ам.доллар болтлоо буураад байгаа юм.
“Комацу”-гийн ашиг 19%-иар буурав
Японы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Комацу” компанийн санхүүгийн жилийн 9 дүгээр сарын 30-наар дууссан эхний 6 сарын тайлангаар нийт борлуулалтын орлого нь 892.4 тэрбум иень болж, өмнөх оны мөн үеэс 5.3%-иар буурсан байна.
Хятадын зэсийн импорт 30%-иар өсөв
Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн 9 дүгээр сард 460 мянган тоннд хүрч өмнөх сарынхаас 30%-иар өсчээ. Түүнчлэн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт юм.
Коксжих нүүрсний үнэ буурч байна
Хятадын зах зээлд, тэр дундаа Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Өвөрмонголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурсан болохыг China Coal Resource байгууллага мэдээллээ.
Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав
Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ.