Зах зээл
Зэсийн үнэ 5400 долларт хүрч өсөв
Аж үйлдвэрийн гол метал зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдөр нэг тонн нь 5400 ам.доллар болж, сүүлийн сар хагас дахь дээд үнэд хүрч өсөв.
Зэсийн үнэ 4887 долларт хүрлээ
Хятадын хувьцааны гол гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Өчигдөр ганцхан өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ (гурван сарын гэрээт ханш) Лондоны металын бирж дээр 153 ам.доллараар буурч, 4887 ам.долларт хүрлээ.
Зэсийн үнэ үргэлжлэн буурсаар 5000 долларт хүрэв
Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна. Өчигдөр тус бирж дээр зэсийн шууд худалдааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 100 ам.доллараар буурч 5000 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн доод үнэ байлаа. Харин зэсийн гурван сарын гэрээт үнэ 5005 ам.долларт хүрч хаагджээ.
Зэсийн үнэ 5450 долларт хүрч буурав
Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь 5455 ам.долларт (3 сарын гэрээт үнэ) хүрч буурав.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурав
Хятадын төмрийн хүдрийн импорт 5 дугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар буурсан дүн юм.
Зэсийн үнэ 5770 долларт хүрч буурлаа
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5772 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж буурчээ.
Куинслэндийн нүүрсний экспорт дээд амжилт тогтооно
Австралийн Куинслэндийн байгалийн нөөцийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Майкл Роче тавдугаар сарын сүүлийн байдлаар нүүрсний экспорт 200 сая тоннд хүрсэн бөгөөд 2014-2015 оны санхүүгийн жилийн эцсээр (6 дугаар сарын эцсээр) нүүрсний экспорт 220 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Төмрийн хүдэр өсөлттэй буй ч, үнийн таамаг өөрчлөгдсөнгүй
Хятадын Тяньжин боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын нэг тонн нь өчигдрийн байдлаар 62.3 ам.долларт хүрч өслөө. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эргийн боомтууд дээр төмрийн хүдрийн агуулах дахь нөөц 86.7 сая тонн хүрсэн нь таван долоо хоног дараалан нөөц буурсан дүн юм байна.
Зэс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсөв
Зэс болон төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар дахин өсөлттэй гарсан байна. Зэсийн хувьд өнгөрсөн баасан гаригт оны дээд хэмжээнд хүрч өсөөд байсан бөгөөд энэ долоо хоногт үргэлжлэн өссөөр өчигдөр Лондоны металын бирж дээр (3 сарын гэрээт) 6404 ам.доллар/тоннд хүрчээ.
Зэсийн үнэ оны дээд үнэлгээнд хүрч өсөв
Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад бараг 6.4%-иар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.28%-иар буураад байна. Нью-Йоркийн Comex бирж дээр нэг тонн зэсийн үнэ даваа гаригийн ханшаар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж (2.9 доллар/фунт) байна.
Төмрийн хүдрийн үнийн өсөлт саарав
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ Хятадын Тяньжины боомт дээр 46.7 ам.доллар болсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ байв.
CRU: Зэсийн зах зээл сайжрахгүй
Оны эхний сард 2009 оноос хойших хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 5500 ам.доллараас доош үнэд хүрээд байсан хүрэн металын ханш 6000 ам.долларыг давж 6230 ам.доллар болтлоо өсөөд байсан билээ.
Зэсийн экспорт өсч, бусад нь буурав
Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5%-иар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7%-иар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг дангаараа бүрдүүлж байна.
Төмрийн хүдрийн үнэ 6 жилийн доод үнэд хүрч буув
Төмрийн хүдрийн үнийн түвшин зогсолтгүй уруудсаар байна. Ердөө жил гаруйхны өмнө буюу 2014 оны эхэнд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 140 орчим ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гаригийн байдлаар 51 доллар болж буурчээ.
Зэсийн үнэ 6200 ам.доллар давж өсөв
Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6200 ам.доллар давж өсчээ. Тодруулбал зэсийн шууд худалдааны үнэ 6230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6215 ам.долларт хүрчээ.
Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов
Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.