Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Arcadium Lithium-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Рио Тинтод худалдана Arcadium Lithium компанийн хувьцаа эзэмшигчдийн 98 орчим хувь нь хувьцаагаа Рио Тинто-д 6.7 тэрбум ам.доллараар худалдах саналыг дэмжлээ гэж тус компани мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа хувьцааны үнэ 7 орчим хувиар өссөн байна.
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.
Нүүрсний уурхай, станцууд хүнд сорилтын өмнө байна Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болоход зах зээлд ороогүй үлдсэн ганц салбар нь эрчим хүчний салбар. Энэ салбар үргэлжийн алдагдалтай ажилладаг, төрөөс татаас авч амь зуудаг тухай эртнээс яригдсаар ирсэн ч зориг гарган эрчим хүчний үнийг нэмж буй нь бодит өртөгт нийцүүлсэн “түүхэн” гэж болох зоригтой шийдвэр   болов. 
Европын Холбоо АНУ-тай эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ Европ Оросын эрчим хүчнээс хамаарлаа аажмаар арилгаж, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа тул ЕХ АНУ-тай эрчим хүчний салбар дахь нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдэгдэв. Энэ нь АНУ-аас их хэмжээний газрын тос, байгалийн хийг худалдаж авахгүй бол ЕХ-ны орнуудад өндөр татвар ногдуулна гэж Трамп сүрдүүлснээс хэдэн цагийн дараа болсон юм.
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Норникель Хятадад зэсийн баяжмалаа боловсруулахаар ярилцаж байна Хятадын "Xiamen C&D" групп болон Оросын "Норникель” компани хамтарсан үйлдвэр Хятадад байгуулж Норникелийн зэсийн түүхий эдийг боловсруулахаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв. ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас “Норникель” үйлдвэртээ зориулж тоног төхөөрөмж импортлоход хүндрэлтэй учирч байна.
ТМК ЭНЕРЖИ КОМПАНИ НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙГЭЭР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛӨӨ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА "TMK Energy" компани Монгол дахь "Гурвантэс XXXV" төслөөрөө дамжуулан хийн үйлдвэрлэлд томоохон алхам хийж, ХБНГУ-ын "Jens Energy" ХХК-тай (JEL) харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Хийн эрчим хүчний генераторыг 2025 оны эхээр Герман улсаас импортолж, TMK компанид нэмэлт зардал үүсгэхгүйгээр "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайд суурилуулах юм.
МӨНГӨНИЙ ХАНШ 2025-2030 ОНД ХЭРХЭН НЭМЭГДЭХ ВЭ? Аж үйлдвэрийн эрэлт, ялангуяа нарны хавтан болон цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, урт хугацаанд мөнгөний ханш өссөөр байх магадлалтай.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг хойшлууллаа ​​​​​​​Сүүлийн өдрүүдэд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх асуудал хурцаар яригдаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”- ийг хойшлуулах шийдвэр гаргалаа.
“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төүрнбулл нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Дайн Оросын байгалийн хийн экспортод сөргөөр нөлөөлөөгүй Хэдийгээр дайн үргэлжилж буй ч Украины нутгаар дамжуулан Европ руу хийдэг Оросын байгалийн хийн экспорт тогтвортой хэвээр байгаа талаар “Газпром” компанийн удирдлага “Ройтерс” агентлагт ярьжээ.
Төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэжээ 2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө.
“Komatsu HD 1500-8” автомашинуудыг ашиглалтад хүлээн авлаа Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт хүнд даацын Өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын автомашинуудыг ашиглалтад хүлээн авлаа.
Нүүрсний экспортыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэлтэй юу? ​​​​​​​2025 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэс, 18 тонн алт, 9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн нь гадаад валют, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгоод байна.
“Трафигура” компанийн ашиг Монгол дахь луйврын улмаас буурлаа “Трафигура” компанийн 2023-2024 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 62%-иар буурч, тус компани 1.1 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.
Б.Тулга: Боомт нээх нь нарийн үе шаттай Гэтэл одоогоор тус тусгай хамгаалалттай газрын онгон дагшин, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд 38 цэг дээр хууль бусаар алт олборлосон болохыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос тогтоожээ.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль ангиа дэлхийн хамгийн хүнд металлаар гоёлоо Дэлхий дээр хамгийн өргөн тархсан мөн хамгийн хүнд металл бол уран юм. Энэ металлын талаарх сонирхолтой мэдээллүүдийг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль шинээр тохижуулсан ангийн ханандаа өлгөжээ.
АНУ зургаан компанид ураны түлш үйлдвэрлэх санал тавилаа АНУ-ын Эрчим хүчний яам дотоодын 6 компанид атомын станцуудад зориулж ураны түлш үйлдвэрлэх гэрээ байгуулах санал тавилаа гэж мягмар гарагт мэдэгдэв.
Г.Ёндон: Энэ жил шинэчлэн тооцсоноор 3.4 тэрбум тонн нөөцтэй нь тогтоогдсон “Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт судалгааны үр дүнг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа. Тус судалгааг “MMCG” судалгаа, зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажлын үр дүнг тоон хэлээр товч харуулахыг зорьжээ.  
Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүү­лэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ.  Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах,  өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.  
15 16 17 18 19 20 21