Ч.Сансар
ТӨСӨЛ ИРЭХ 10 ЖИЛД ДЭЛХИЙН ХИЙН УРСГАЛЫГ ӨӨРЧИЛНӨ
Mонгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар 9 дүгээр сарын 2-ны өдөр Хятадын нийслэл Бээжин хотноо уулзсан юм. Гурван улсын төрийн тэргүүн нарын VII уулзалтаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх, Монгол, Хятад, Оросын "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг дахин 5 жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов.
Энэхүү 3 талт уулзалтын дараа өмчит "Газпром" ОХУ-ын төрийн компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер "Сибирийн хүч-2" хийн хоолойн угсралтыг бодит ажил хэрэг болгохоор Хятадын CNPC компанитай тохиролцон Санамж бичиг байгуулснаа зарлалаа.
"ОХУ-ын Арктикийн Ямалын газрын хийн тос, байгалийн хийн ордуудаас хоолой татах нь дэлхийн байгалийн хийн салбарын хувьд хамгийн том, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан төсөл болно" хэмээн ОХУ-ын "Газпром" компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер энэ үеэр мэдэгдэв.
Ямалийн хойгоос татах хийн хоолой нь эхлээд Томск, дараа нь зүүн тийш Красноярск, Эрхүү, Улаан-Үдэд хүрснээр Дорнод Сибирийн том хотуудыг хийгээр хангаж, улмаар Улаанбаатарыг дайран Хятадын зах зээлд хүрэх юм. Ингэснээр хийн хангамжийн нэгдсэн шинэ систем тогтож, Баруун Сибирь, Ямалийн хийг Европ, Хятад, Алс Дорнод руу нийлүүлэх боломж бүрдэх аж.
Москва, Бээжингийн дээрх хэлэлцээр зогсонги байдалд орсон гэж мэдээлж байсан барууны хэвлэлүүд одоо уг төсөл ирэх 10 жилд дэлхийн хийн урсгалыг өөрчилж магадгүй хэмээн бичиж эхэллээ.
Оросын Харин мэдээллийн "Коммерсант" сэтгүүл Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь эдийн засгийн хувьд ямар үр ашигтай эсэх, өндөр өртөг шаардсан уг төслийг хэрэгжүүлэх санхүү нь "Газпром" компанийн болоод хувьцааны ногдол ашигт хэрхэн нөлөөлөх, геополитикийн хувьд уг төслийн ач холбогдол хэрхэн нэмэгдэх талаар дэлгэрэнгүй нийтэлжээ.
ТӨСЛИЙН ЭХЛЭЛ
"Газпром" болон CNPC компаниуд Хятад Баруун Сибирийн ордуудаас руу хий нийлүүлэх гэрээг анх 2014 онд Бээжинд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан аж. 2015 оны 6 дугаар сард Алексей Миллер шинэ хоолойг "Сибирийн хүч-2" хэмээн нэрлэх болсноо мэдэгдэж байв. Тухайн үед Москва, Бээжин хоёр Якут болон Эрхүү мужийн ордуудаас Хятад руу хий дамжуулах “Сибирийн хүч” хэмээх төслийн хийн хоолойг угсарч эхэлж байсан. Уг хоолой 2019 онд ашиглалтад орсон билээ.
2020 оны 9 дүгээр сард “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэх болсноо зарлаж, ТЭЗҮ- ийг баталж, зураг төслийн ажил эхэлсэн. Хоёр жилийн дараа тухайн үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Александр Новак "Ойрын хугацаанд Хятадын талтай эцсийн тохиролцоонд хүрнэ” гэж мэдэгдсэн ч хэлэлцээр сунжирсаар барилгын ажил ч эхэлж амжаагүй юм. Энэ талаар хийн хоолойн хэлэлцээр нь Москвагийн үзэж үндэслэлгүй Бээжингийн байгаагаар шаардлагын улмаас "мухардалд орсон" хэмээн өнгөрсөн оны 6 дугаар сард "Financial Times" сонинд бичиж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс байгалийн хийг Оросын дотоодын үнээр авахыг хүссэн аж.
Харин сүүлд 9 дүгээр сарын 2-нд Бээжинд айлчилсан Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал А. Миллер "Хятадын зах зээлд нийлүүлэх байгалийн хийн тээвэрлэлтийн зардал мэдэгдэхүйц бага тул Оросын хийг Хятадад Европынхоос хямд үнээр борлуулах боломжтой" хэмээн онцолжээ.
Ойрхи Дорнод дахь хямралын улмаас Бээжин тус бүс нутгаас эрчим хүч нийлүүлэх нь цаашдаа эрсдэл ихтэй гэж үзэн удаан хугацаанд гацсан "Сибирийн хүч-2" төслийг дахин сонирхож эхлэв бололтой" хэмээн The Wall Street Journal сэтгүүл дурдсан байна. Монголоор дайрах хийн хоолойн талаарх мэдээлэл маш хомс, ихэнхдээ Оросын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг иш татаж байна хэмээн Хятадын хэвлэлүүд мэдэгдэв.
ТӨСӨЛ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ ДОЛЛАРААР ХЭМЖИГДЭНЭ
Уг төслийн санхүүжилтийн талаарх мэдээлэл тодорхойгүй байна. "Газпром" нь Оросын нутгаар тавих 2600 км хийн хоолойн санхүүжилтийг "дотоодын хийн үнэ ханшийг өсгөж, Оросын Засгийн газрын болон Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэх төлөвтэй байна" гэж Оросын аудит, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Kept" компанийн ажилтан Максим Малков удирдах тэмдэглэлдээ дурджээ. Мөн "Монголын нутагт баригдах 960 км урттай "Союз Восток" хийн хоолойн бүтээн байгуулалтад "Газпром" корпораци оролцох байх. Монголчуудад уг төслийг санхүүжүүлэх хөрөнгө байхгүй. Тиймээс Орос, Хятадаас зээл авч төслөө хэрэгжүүлэх боломжтой" гэж тус шинжээч дүгнэсэн байна.
Оросын хөрөнгө оруулалтын "Финам" холдингийн шинжээч Сергей Кауфман "Төслийн өртөг "хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэх" тул хийн хоолой барих нь юуны түрүүнд "Газпром"-ын мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлнө" гэж анхаарууллаа. Төсөл хэрэгжүүлэх нь "Газпромын" цэвэр өрийг нэмэгдүүлж, ногдол ашиг хуваарилах ажлыг хойшлуулж, цаашлаад хувьцааны үнэ ханшид нөлөөлж болзошгүй. "Газпром" 2020 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй (2022 онд нэгж хувьцаанд 51.03 рублийн ногдол ашиг төлснийг эс тооцвол) байгаа аж. Өнгөрсөн 6 дугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2024 онд ногдол ашиг олгохгүй байх шийдвэр гаргасан. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу боловсруулсан тайлангаас харахад тус компани өнгөрсөн онд 1.2 их наяд рублийн цэвэр ашигтай ажиллаж, нийт өр нь 6.7 их наяд рубль, чөлөөт мөнгөн урсгал 141.9 тэрбум рубльд хүрчээ. "Сибирийн хүч-2" төслийг хэрэгжүүлс нээр "Газпром"-ын санхүүгийн байдалд хүндрэл учирна" гэж BCS World of Investments компанийн захирал Андрей Петров үзэж байна. Хэрэв хийн хоолойн барилгын ажлыг тус компани бүхэлдээ хариуцвал хөрөнгийн зардал нэмэгдэж, чөлөөт мөнгөн урсгал буурч, улмаар ногдол ашиг хуваарилахад асуудал үүснэ. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчид удаан хугацаагаар ногдол ашгаа авч чадахгүй байх магадлалтай" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Үүний зэрэгцээ "Газпром" компани Европын зах зээлээ алдсаар байна. Европын холбоо (ЕХ) 2027 он гэхэд Оросын хийн нийлүүлэлтийн хамаарлаа багасгаж улмаар бүрэн татгалзах төлөвлөгөөтэй байгаа. "Газпром" компани одоогоор Европт жилд 40 орчим тэрбум шоо метр хий нийлүүлж байгаагаас 17 тэрбумыг нь Европын холбооны гишүүн орнууд худалдан авч байна.
"Сибирийн хүч-2" төсөл Европын экспортын зах зээлийн тодорхой хувийг орлох боломжтой. Дамжуулах хоолой нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал Хятадад жилд 106 тэрбум шоо метр хий нийлүүлнэ" гэж Сергей Кауфман тэмдэглэв. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн мэдээлснээр, Европын холбооны орнууд 2021 онд Оросоос 140 тэрбум шоо метр хий хоолойгоор импортолсон байна. Дашрамд дурдахад, Монгол Улс Оросын хийг зөвхөн - дамжуулах бус худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ХОЛЫН ИРЭЭДҮЙ
Төслийн хугацаа ч бас эргэлзээ төрүүлж байна. Энэ сарын 2-нд Бээжинд болсон 3 улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр сэтгүүлчид хугацааны тухай асуухад, Алексей Миллер "Сибирийн хүч" төслийн хугацаагаар баримжаа авахыг зөвлөсөн. "Сибирийн хүч" төслийн Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш ашиглалтад оруулах хүртэл 20 гаруй жил өнгөрсөн. Орос, Хятадын талууд анх 1997 онд гэрээ байгуулж байсан бол 2019 оны 12 дугаар сард нийлүүлэлт эхэлж байв. "Шинэ төсөл батлагдан хэрэгжиж дуустал ихээхэн хугацаа шаардагдах байх. Барилгын ажилд 5 жил орчим зарцуулна, бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад 5 жил шаардлагатай. Тиймээс 2030 оноос л хий экспортолж эхлэнэ, харин 2030- аад оны дунд үеэс уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвтэй" хэмээн шинжээчид үзэж байна.
Шинэ төсөл хэдий цар хүрээ ихтэй ч түүнийг хэрэгжүүлэхэд анхны "Сибирийн хүч” төслөөс бага хугацаа зарцуулж болох юм гэж "Керт"-ийн Максим Малков үзэж байна. Өмнөх төслийн хүрээнд хий дамжуулах цоо шинэ дэд бүтэц байгуулж, шинэ ордыг ашиглалтад оруулах шаардлага тулгарч байсан бол "Сибирийн хүч 2" төсөл нь "Газпром"-ын үндсэн орд болох Ямало-Ненецийн өөртөө засах тойргийн Надым-Пур-Таз ордоос хий татаж авна. Үүнээс гадна Оросын нутгаар хоолой баригдах маршрут нь "сайтар судлагдаж, зураг төслөө маш сайн боловсруулсан" гэж шинжээч нэмж хэлэв.
"Шинэ хоолойг барьж ашиглалтад оруулах хугацаанаас үл хамааран байгалийн хийг түргэн шуурхай нийлүүлж чадна гэдэгт найдах хэрэггүй" гэж хөрөнгө оруулалтын "Гарда Капитал" компанийн зөвлөх Александр Бахтин анхааруулав. "Газпром"-ын хувьд Европын экспортыг орлох хэмжээний зах зээлтэй болох нь чухал боловч энэ бол холын зорилго. Тиймээс богино компанийн санхүүгийн хугацаанд чадамж сайжирна гэж хэлэхэд эрт байна.
МЕТАЛЛУРГИЙН КОМПАНИУДЫН ДАВУУ ТАЛ
Уг төслөөс ойрын хугацаанд ашиг хүртэх олон компаниуд бий. Эхний ээлжинд тоног төхөөрөмж, материал нийлүүлэх компаниуд ашиг олох боломжтой. "Жишээ нь "Сибирийн хүч- 2" төслөөс хамгийн их ашиг хүртэх өндөр магадлалтай компани бол хоолойн үйлдвэрлэгч ТМК компани юм. Тус компани хийн хоолой үйлдвэрлэх ихээхэн захиалга хүлээн авах нь тодорхой" гэж "BCS World of Investments" компанийн шинжээч Андрей Петров хэлэв. Шинэ хийн хоолойн маршрут нь "Сибирийн хүч”-ээс 2 дахин урт байх төлөвтэй. "Сибирийн хүч” төслийн хэрэгцээ 2.5 сая тонн хоолой гэж тухайн үед тооцоолж байсан бөгөөд ТМК, ОМК, Ижора хоолойн үйлдвэр, Челябинскийн үйлдвэр зэрэг компаниуд хоолой нийлүүлж байв. "Газпром" болон CNPC компаниуд Санамж бичиг үзэглэсний Москвагийн бирж дээр ТМК-ийн нэгж дараа хувьцааны үнэ бараг 15%-иар өсөж, 9 дүгээр сарын 6-нд 122 рубль болж дээд цэгтээ хүрчээ.
Хоолойн үйлдвэрлэл нэмэгдэх нь эргээд ган, хуудсан металл, металл бүрээсний эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс "Сибирийн хүч-2" төслөөс "Северсталь", "НЛМК", "ММК" зэрэг металлургийн компаниуд шууд бус ашиг хүртэх нь гэж шинжээч Андрей Петров таамаглаж байна.
Түүнчлэн "Роснефть” компани шинэ хоолойн маршрутын дагуу Зүүн Сибирьт ихээхэн хэмжээний хийн орд эзэмшдэг бөгөөд хий нийлүүлэх хүсэлтээ илэрхийлж байсан. "Газпром" гуравдагч этгээдийн түүхий эдийг "Гэхдээ хийн экспортод монополь эрх эдэлдэг ашиглана гэдэгт эргэлзэж байна" гэж А.Петров дурджээ.
Эцэст нь "Финам" компанийн шинжээч Сергей Кауфманы дүгнэж буйгаар Оросын хамгийн том шингэрүүлсэн хий үйлдвэрлэгч НОВАТЕК компани “Сибирийн хүч-2” төслөөс хохирол амсч болзошгүй аж. “Дэлхийн зах зээлд шингэрүүлсэн хийн нийлүүлэлт эрэлтээсээ давах магадлал өндөр байна. Ийм нөхцөлд НОВАТЕК-ийн гол зах зээлийн нэг нь Хятад улс хэвээр байх болно. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний салбар идэвхтэй хөгжиж, хоолойгоор дамжуулдаг байгалийн хийн нийлүүлэлт өсөхийн хэрээр шингэрүүлсэн хийн борлуулалт нэмэгдэхгүй байх магадлал өндөр" гэж Кауфман үзэж байна.