Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
S&P Global Platts: Коронавирусын улмаас Хятадын гангийн хэрэглээ 45-60%-иар буурч болзошгүй Коронавирусын дэгдэлтийн улмаас хоёрдугаар сард Хятадын гангийн хэрэглээ буурч 31-43 сая тоннд хүрч болзошгүй гэсэн таамгийг “S&P Global Platts” агентлагаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны мөн үеэс 45-60%-иар буурна гэж тус агентлаг үзэж байна. “S&P Global Platts” агентлагийн шинжээчид, гангийн нийт хэрэглээний 55%-ийг бүрдүүлдэг барилгын салбартай холбон тайлбарлажээ. Учир нь Хятадын ихэнх бүс нутагт хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. Барилгын ажилчдын хоёр долоо хоногийн хугацаатай карантиныг энэ сарын 24-ныг хүртэл сунгахаар болжээ. Зарим хотод барилгын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон байна. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо буурахгүй байгаа энэ үед Хятад улсын хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сар хүртэл царцааж магадгүй гэж “S&P Global Platts” агентлаг таамаглаж байгаа юм.
Эрдсийн зах 2020 оныг хатуухан эхлэв Дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн өөр хоорондын худалдааны маргааныг шийдвэрлэх эхний шатны гэрээг оны эхэнд буюу нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Цагаан ордонд талууд үзэглэсэн. Уг үйл явдал нь эрдсийн түүхий эдийн зах зээлд, ялангуяа зэс, газрын тосны хувьд ихээхэн таатай мэдээ болсон билээ. Хэдийгээр талуудын гэрээний нөхцөл шинжээчдийн хүлээлтэд төдийлөн хүрээгүй ч  зах зээлд яах аргагүй эерэг уур амьсгал оруулсан. Гэтэл энэхүү гэрээ зурагдахаас өмнө хүмүүсийн төдийлөн анзаараагүй   нэгэн үйл явц эхэлсэн   нь Хятадын төв хэсэгт орших Хүбэй мужийн Ухань хотод анх тогтоогдсон онц аюултай халдварт өвчин байв. Тэр нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин болох нь удалгүй тодорсон. Энэхүү вирусээр тус улсад арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын сүүл гэхэд 4000 орчим хүн өвдөж 100 гаруй хүн нас бараад байгаа юм.
The Mongolian Mining Journal-ийн англи контент MNB World сувгаар цацагдаж эхэллээ  Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн  Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн  редакц  МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм. Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World  сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 2019 онд 15.3%-иар өсөв Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт биет хэмжээгээр түүхэн доод хэмжээнд буюу 1.7 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ оны нийт дүнгээр 2019 онд  Хятад улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсэн байна. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнд өнгөрсөн онд тус улс 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2018 оны үзүүлэлт болох 64.7 сая тонноос даруй 15.3%-иар өссөн тухай өгүүлжээ. Ийнхүү импорт өсөхөд импортын коксжих нүүрсний үнэ харьцангуй хямд байсан нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны хэмжээнд Хятад улсын Австралиас импортолсон коксжих нүүрсний нийт дүн 30.9 сая тоннд хүрч, 2018 оныхоос 9.69%-иар ихэслээ.
Коронавирусын улмаас ОПЕК газрын тосны үйлдвэрлэлийн таналтаа нэмэгдүүлж магадгүй Брэнт маркийн газрын тосны ханш хоёр долоо хоногийн өмнөхөөс 15%-аар буурч, баррель тутамдаа 55 ам.доллараас доош хэмжээнд очоод байгаа билээ. Ийм нөхцөлд ОПЕК-ийн орнууд уналттай байгаа газрын тосны ханшийг тогтворжуулахаар тусгай уулзалтыг энэ долоо хоногийн сүүлээр эсвэл ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. ОПЕК болон хамтрагч орнууд нэгдүгээр сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1.7 сая баррелиэр бууруулж эхлээд байгаа юм. Гэсэн ч коронавирусын дэгдэлтээс үүдэн ханш буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийг нэмж бууруулах шаардлага үүссэн байж мэднэ.
Cochilco: Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2027 онд дээд хэмжээнд хүрнэ Чилийн төрийн зэсийн “Cochilco” хорооноос үндэсний зэсийн салбарын 2030 он хүртэлх зэс үйлдвэрлэлийн таамгийг гаргасан байна. Энэхүү таамгийг дэвшүүлэхдээ тус улс дахь гадаад, дотоодын компаниудын одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжих зэсийн төслүүдийг хамруулжээ. Уг таамгаар, ирэх 10 жилд Чили улсын зэсийн үйлдвэрлэл 20.5%-иар өсч 7.04 сая тоннд хүрэх аж. Гэхдээ 2027 онд зэсийн үйлдвэрлэл 7.33 сая тонн хүрч дээд амжилт үзүүлэх ч эргээд 4%-иар буурна гэж таамаглажээ.
Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" группын шинэ захирлыг томиллоо Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" групп шинэ гүйцэтгэх захирлаараа Жан Сантамариаг дэвшүүлэн томиллоо. Тэрбээр төрийн болоод хувийн хэвшлийн хувьд уул уурхай, барилгын салбарт ажиллахуйц хангалттай туршлагатай нэгэн юм. Өмнө нь "CIMIC" группын Гүйцэтгэх захирлаар Майкл Райт ажиллаж байсан. "CIMIC" группын ТУЗ-ийн дарга Марселино Фернандез Вердез “Жан Сантамариагийн уул уурхай, барилгын бизнесийн салбарт ажилласан 20-иод жилийн туршлага нь цаашид "CIMIC" группын үйл ажиллагааг тогтвортой өсөлтийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн “Сантамариа бол "CIMIC" группын бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд мэддэг учраас ажилчдыг хөгжүүлэх, цаашлаад үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадна” гэжээ. 
Си Жинпин коронавирус Хятадын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа Даваа гаригт (02.03)Хятадын Коммунист намын хоёр дахь хурал болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин коронавирусын дэгдэлтийг дарахын тулд бүх шатны байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ. Мөн үхлийн аюулт энэхүү вирус нь Хятад улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг сануулав. Энэ жилийн зорилт нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэдгийг Коммунист намын удирдлага хэллээ. Хятадад үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус улсын удирдлагууд сүүлийн жилүүдэд дээд хэмжээний уулзалтуудыг ойр ойрх зохион байгуулж байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 400 зуу хол давсан нь Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унахад нөлөөлж байна.
Төмрийн хүдрийн ханш гурван сарын доод түвшинд хүрэв Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн ханш өчигдрийн байдлаар 6.1%-иар буурч 81 ам.доллар/тонн-д хүрснээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд очлоо. Даваа гаригт(02.03) Хятадын Цагаан сарын дараах анхны өдрийн арилжаа байсан. Хятадын Төрийн зөвлөл Цагаан сарын баярын амралтыг анх нэгдүгээр сарын 24-30-ны өдөр байсныг хоёрдугаар сарын 2-ны өдөр болгон сунгасан билээ.
Эдийн засгийн өсөлт уул уурхайн шинэ тэсрэлтээс хамаарна   Монгол авлигагүй, аз жаргалын индексээр дэлхийд эхний 10 орны тоонд багтана. Энэ бол урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын суурь зорилтуудын нэг. Мэдээж, инноваци, технологид суурилсан мэдлэг, эдийн засгийг солонгоруулах, ногоон хөгжлийг дэмжих өөдрөг зорилтууд ч энд багтжээ. Тус баримт бичгийн төслийг энэ өдрүүдэд төр засаг хэлэлцэж байна. Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьлаа. Хөгжлийн “Алтан гадас” хэмээн Ерөнхий сайд тодорхойлсон энэхүү бодлогоор, 30 жилийн дараа Монгол Улсын ДНБ 6.1 дахин нэмэгдэн нэг хүнд ногдох ДНБ 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна. Дараагийн 30 жилийг төсөөлөхийн тулд өнөөдөр хаана явж байгаагаа мэдэх учиртай.
Монголбанк: Нэгдүгээр сард 1.8 тонн алт худалдан авав ​ Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт метал худалдан авч байсантай харьцуулахад 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал худалдсан авсан ба үүнээс 1,810 кг нь алт, 1,747 кг нь цагаан мөнгө байсан.  Монголбанк 2020 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт метал, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металыг тус тус худалдаж авсан байна.
Байгаа оноогүй “Баялгийн тэгш хуваарилалт” Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, ард түмэнд тэгш шударгаар хүртээх зарчмыг Үндсэн хуульдаа тусгаад хоёр сар гаруй хугацааг үдэж байна. Ихээхэн маргаан дагуулсан ч төрийн дээд түвшинд эв зүйгээ ололцон байж байгалийн баялгийг “төрийн, нийтийн” өмчийн хэлбэрээр ашиглах хамтын зохицуулалтыг эцэг хуульдаа мөн  тодотгон шигтгэсэн. Монголын баялаг “нийтийн өмч” байх ёстой гэсэн ухагдахууныг Төрийн тэргүүний зүгээс зүтгүүлж оруулсан билээ. Гэхдээ УИХ-аар баталж, Ерөнхийлөгчийн ёсчлон баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг таван сарын дараа, 25-ны билэгт сайн өдрийн морин цагаас нийтээр албан ёсоор дагаж мөрдөх учиртай. Өнөөдөртөө бол эдгээр заалт хэрэгжээгүй гэсэн үг. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана.
Зэс, газрын тосны ханш коронавируст “ниргүүлж” байна Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Хүбэй мужийн нийслэл Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гарсан. Уг өвчин анхандаа зөвхөн амьтнаас хүнд халдана гэгдэж байсан ч нэгдүгээр сарын 20-нд хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдэгдсэн билээ. Уг мэдээлэл цацагдаж, өвчний тархалтын хэмжээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр дэлхийн түүхий эдийн зах зээлд огцом савлагаа үүсээд байна.
“Степ гоулд” Хөгжлийн банкнаас 3 сая ам.доллар татна Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
“Building Mongolia 2020” барилга, зам тээвэр, эрчим хүчний хурал болно "Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд  Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д  шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 
“Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 
Эрдэс баялгийн салбараас 2019 онд ₮2.9 их наяд-ыг төсөвт төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.
Трампын "парадокс"  Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.