Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Цагаанхадны "тэг зогсолт"-ыг сунгалаа

Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхаданд долдугаар сарын 6-ныг хүртэл "тэг зогсолт" хийх тухай тус сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин долдугаар сарын 20-ныг хүртэл сунгалаа.

Энэ хугацаанд Цагаанхад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 08:00-16:00 цагийн хооронд явуулж байхаар тогтоолоо.

Орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаатай холбогдуулан хулгайн тээвэр болон зөвшөөрөлгүй тээврийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцож ажиллах юм байна.