Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Өмнөд Африкийн сайд: Нүүрс бол манай улсын хувьд нэн чухал ашигт малтмал ​​​​​​​Өмнөд Африк нүүрсийг эдийн засгийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг учир критикал минерал гэж үзэх ёстой гэж Эрдэс баялгийн сайд Гведе Манташэ даваа гарагт мэдэгдэв.
Мөнгөний эрэлт нэмэгдэж байна ​​​​​​​"Дэлхийн мөнгөний судалгаа 2024" тайланд дурдсанаар 2015-2024 оны хооронд мөнгөний эрэлт бүхий л салбарт эрс өөрчлөгдөж, дэлхийн технологи, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг илэрхийлж байна.
Их Британийн “ВР” компани Энэтхэгт анхаарал хандуулж байна Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” сүүлийн жилүүдэд бизнесийн хүрээгээ амжилттай тэлсээр байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр тус компани 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу Энэтхэгийн баруун эргийн ойролцоох хамгийн том ордоос газрын тосны олборлолтыг 44 хувь, хийн олборлолтыг 89 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. “ВР” компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 1974 онд нээгдсэн Мумбайн ордоос газрын тосны олборлолтыг 44 хувиар нэмэгдүүлснээр олборлолт 65,41 сая тонн болох аж. Харилцан ашигтай байх бизнесийн зарчимд суурилсан дээрх гэрээ үр ашгаа өгнө гэдэгт эрх баригчид итгэл төгс байна.
ХАВРЫН УЛИРЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ MONGOLIA MINING 2025 Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана. Жил бүрийн намрын улиралд зохион байгууллагддаг Mongolia Mining үзэсгэлэн өнөө жил уул уурхайн салбарын улирлыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Рэймонд Голди: PDAC 2025 чуулга уулзалтаар салбарын олон талт, тогтвортой байдлыг хангахыг зорьж байна PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голди PDAC 2025 чуулга уулзалтын урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Би дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн шилдэг үзэсгэлэн болох PDAC 2025-ыг танилцуулж байгаадаа баяртай байна. 1932 оноос хойш зохион байгуулагдаж буй манай чуулга уулзалтын цар хүрээ, нөлөөлөл нэмэгдсэн төдийгүй бид сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулах, сүүлийн үеийн инноваци танилцуулах, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий удирдагчдыг татах чадвараа бэхжүүлсэн гэж хэлж болно...
ОХУ газрын тос, байгалийн хийн борлуулалтаас 108,22 тэрбум долларын ашиг олжээ ОХУ-ын 2024 оны холбооны төсөвт газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого 26 гаруй хувиар өсч 108,22 тэрбум доллар болсон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Нефть, байгалийн хийн худалдаанаас олдог орлого нь Оросын эрх баригчдад санхүүгийн хамгийн чухал эх үүсвэр  бөгөөд сүүлийн 10 жилд холбооны төсвийн нийт орлогын гуравны нэгээс доошгүйг эндээс бүрдүүлсээр иржээ. Харин 2023 онд нефтийн үнэ буурч, мөн хийн экспорт буурсан нь орлогыг 24%-иар буурахад хүргээд байсан юм. Мэдээж үүнд Украинтай хийж байгаа дайн сөргөөр нөлөөлж байгаа ч байдал цаашид тогтворжино гэдэгт эрх баригчид итгэлтэй байна.
БНХАУ критикал минералын салбарт 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
БНХАУ критикал минералын салбарт ноёрхохын тулд 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд (АҮЭБЯ) ажиллаж, Аж үйлдвэрийн паркийн бодлогын асуудал, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
АНУ-д нүүрсний  хэрэглээ өсөх магадлалтай байна   Хэдийгээр олон улсад  нүүрсний гаралтай эрчим хүчийг цэвэр эрчим хүчний шийдлээр солих шаардлагатай талаар их ярьж байгаа ч бодит байдал дээр дүр зураг өөр байна. Ялангуяа нүүрсний зах зээлийн томоохон тоглогч АНУ-ын хувьд эрчим хүчний нүүрсний зах зээл нээлттэй байгаа талаар “Greencitytimes”-д онцолжээ. Нөгөө талаар дэлхийн нүүрсний хэрэглээ аажмаар нэмэгдэж байгаа нь 2025 онд АНУ-ын эрчим хүчний нүүрсний зах зээлд боломж олгож байна.
Энэтхэг улс критикал минералын салбарыг хөгжүүлэхэд зориулж 1.88 тэрбум ам доллар баталлаа Энэтхэг улс чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхэд зориулж 163 тэрбум рупи (1.88 тэрбум доллар) баталлаа гэж тус улсын Мэдээллийн сайд лхагва гарагт мэдэгдлээ.
“DeepSeek” хиймэл оюун ухаан ба Уул уурхай Хятадын “DeepSeek” гэх хиймэл оюун ухааны технологи Nasdaq хөрөнгийн биржийн үнэлгээг 1 их наяд ам.долларын алдагдалд орууллаа. Тэр дундаа, дэлхийд технологиор тэргүүлэгч “Nvidia” компани хамгийн их алдагдал хүлээжээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 25.1 САЯ ТОНН НҮҮРС БИРЖЭЭР БОРЛУУЛАВ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 118 Биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжааллаа.
Европын гангийн нийгэмлэг цэвэр технологид анхаарч байна Хэдийгээр Орос-Украины дайн энэ жил дуусна гэсэн хүлээлт байгаа ч Европын эдийн засаг савлагаатай хэвээр байна. Европ дахь гангийн үйлдвэрлэл, тэр дундаа Европын холбооны орнуудад 2022 он хүртэл харьцангуй жигд байсан. “Fastmarkets”-ийн тайланд дурдсанаар бол Европын холбооны улс орнуудын гангийн нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 10 сард 109.3 сая тонн болж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 2.1%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч үүнийг өсөлт гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, хэрэглээ эхний улиралд 3%-иар, хоёрдугаар улиралд 1.3%-иар буурсан байна
2025 онд нүүрсний үйлдвэрлэл ойролцоогоор 80.5 сая тонн байна Хоёр улсын засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд нүүрсний тээвэрлэлтэд тулгараад байсан асуудлуудыг шийдэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр 2025 онд Монгол улсын БНХАУ руу экспортлох нүүрсний дүн хэмжээ 80.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Cameco компани Казахстанд ураны үйлдвэрлэлээ сэргээлээ Cameco компанийн Казахстан дахь хамтарсан төсөл (JV Inkai LLP) нь ураны үйлдвэрлэлээ сэргээсэн тухай Казахстаны үндэсний ураны компани Казатомпром даваа гарагт мэдэгдэв.
АНУ-ын тарифын бодлогоос үүдэн зэсийн үнэ Нью-Йоркт өсөж, Лондонд буурлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын шинэ тариф тогтоохоо мэдэгдсэний дараа Нью-Йоркт зэсийн үнэ өссөн бол Лондонд буурчээ. Энэхүү тарифын бодлого нь Америкийн үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд эрэлт буурах эрсдэл дагуулна.
ОХУ дэлхийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч орон болохоор төлөвлөжээ Хэдийгээр олон улсын эдийн засгийн хориг, Украинд өрнүүлж байгаа дайн нь ОХУ-ын эдийн засагт хүндрэл учруулж байгаа ч алтны нөөцөө сайн хуримтлуулсан хэвээр байна. Оросын алтны нөөцийн үнэлгээ өнгөрсөн 2024 оны аравдугаар сард 207.7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Энэ нь 1999 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус улсын олон улсын нөөц дэх алтны эзлэх хувь 32.9%-д хүрсэн байна.
Экспорт 2027 онд 19 тэрбум доллар орчимд хүрэх төлөвтэй байна Экспорт жилд дунджаар 5.2%-иар өсөн, 2027 онд 19 тэрбум доллар орчимд хүрэх төлөвтэй байна.
Кобальтын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурч байна Кобальтын үнэ 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ эрс ихэссэн тул тус элементийн үнэд дарамт учруулаад байна.
11 12 13 14 15 16 17