Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЭТТ: Биржийн нүүрсний экспортын дээд хэмжээг шинэчлэн тогтоов

“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт болон тээвэр логистикийн зохион байгуулалтаа үе шаттайгаар сайжруулсны үр дүнд биржийн нүүрсний экспортын хэмжээ өсөж, өчигдөр (2025.12.03) 82 мянган тонн нүүрс экспортлон, биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Тээвэр зохион байгуулалтын шинэчлэлүүдийн ачаар 2025 оны 11 дүгээр сард 70 мянган тонн нүүрс экспортолж байсан бол 12 дугаар сарын 3-нд энэ үзүүлэлт 82 мянган тоннд хүрч өссөн байна.

Засгийн газрын “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 362 дугаар тогтоол болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оноос эхлэн Монголын хөрөнгийн биржээр, БНХАУ-ын хилийн боомт хүртэл хүргэж өгөх нөхцөлтэйгөөр нүүрсний арилжаа хийж эхэлсэн. Биржээр арилжаалагдсан нүүрсний тээвэрлэлтийг тус компани өөрөө зохион байгуулан гүйцэтгэж байна.