Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Vale” компани хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлнө Бразилийн уул уурхайн “Vale” компани нь 2019 онд төмрийн хүдрийн “Feijao” уурхайн хаягдлын далан задарсны уршгаар учирсан хор хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Эл уурхай орших Минас Жерайсын мужийн Засаг захиргаатай тус компани удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд энэхүү шийдвэрт хүрсэн байна. “Vale” компаниас гаргах нөхөн төлбөрийн хөрөнгийн 30%-ийг Brumadinho хот, үлдсэнийг нь тухайн мужийн замын дэд бүтэц, нийгмийн чанартай барилга байгууламж барихад зарцуулах аж. Уурхайн хаягдлын далан задарсны улмаас Brumadinho хотын оршин суугч 270 хүн амиа алдсан юм.
АНУ-ын “Freeport”, Хятадын “Tsingshan” зэсийн үйлдвэр байгуулахаар хамтарна АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” болон Хятадын гангийн “Tsingshan” компаниуд хамтран зэсийн үйлдвэрийн цогцолборыг Индонезид байгуулах хэлэлцээрт үзэглэлээ. Тодруулбал зэс хайлуулах үйлдвэрийг Индонезийн Халмахера аралд байгуулахаар болсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.  Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон.
Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцлаа Тус ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан бөгөөд 2019 онд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайг шилжүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан юм. Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгавар авсан  Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн билээ. Өөрөөр хэлбэл бонд гаргах замаар арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй.
“Baowu” групп дахин нэг гангийн үйлдвэр эзэмшлээ  Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь дахин нэг гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэжээ. Тодруулбал, Юнань мужийн гангийн хамгийн том үйлдвэр “Kunming Iron and Steel” (Kunsteel) компанийн 90%-ийг “Baowu” групп үнэ төлбөргүйгээр эзэмшсэн байна. Өмнө нь “Baowu” групп болохоос өмнө буюу 2007 онд “Wuhan Iron and Steel” компани нь “Kunming Iron and Steel”-ийн 48.81%-ийг худалдан авч байжээ.
Монголбанк: Алт олборлогчдод олгох зээлийн санхүүжилт үргэлжилнэ 2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм.  Энэ онд  Төв банкнаас  үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэ­сийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа. Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв? Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн.
“Рио Тинто”-ийн АНУ дахь уурхайн зэсийн агууламж 28% буурчээ “Рио Тинто” компани нь 2020 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнгээ мэдээллээ. Тус компани нь АНУ, Монгол, Чили зэрэг гурван оронд зэсийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд АНУ-ын Юта мужид орших Кеннекот уурхайн хүдэр дэх зэсийн агууламж 28%-иар буурснаас үүдэн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулбал 25%-иар буурчээ. Учир нь уурхайн зүүн хэсгийн бага агууламжтай хүдрийн хэсэгт олборлолт явуулсан болон молибдений хүдрийн үйлдвэрлэлийг илүү оновчтой болгох зорилгоор хайлуулах үйлдвэрийг мөн оны хоёр, гуравдугаар улиралд хаасан нь үүнд нөлөөлжээ.  
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2020.12.25) А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэх аж. 
“Эрдэнэс Монгол” анх удаа ногдол ашиг хуваарилжээ 2007 онд байгуулагдсан цагаас хойш “Эрдэнэс Монгол” нэгдэл анх удаа 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн үүргийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа аж.
Оросын алтны компани 2 тэрбум ам.долларын IPO гаргана  Оросын алт үйлдвэрлэгч “GV gold” компани нь Лондон болон Москвагийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж хөрөнгө оруулалтын “Goldman Suchs“, UBS тэргүүтэй банкуудтай хамтран ажиллахаар болсон талаар mining.com мэдээлэв. Нийт 2 тэрбум ам.долларын IPO энэ оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор компани, банкны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 2020 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, хөрөнгө оруулагчид алтны салбарт сонирхол нэмэгдсэн гэж шинжээчид тайлбарлаж буй юм.
Монгол, Энэтхэгийн “Нүүрс-кокс-ган-хими” хурал болно “Монгол нүүрс” ассоциацаас Энэтхэгийн талтай хамтран “Нүүрс-кокс-ган-хими” цахим хурал (2021.02.10) зохион байгуулна. Тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ. Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавих аж.
Хятад 2020 онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлжээ Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсаар тооцогддог Хятад нь өнгөрсөн онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн бусад улс оронд шинээр байгуулсан нүүрсний станцуудын хүчин чадлаас (11.9ГВт) даруй гурав дахин их болохыг АНУ-ын “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. 2060 он гэхэд Хятад хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын индэр дээрээс (2020.09)мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь уг судалгааны дүнгээс харагдав. Богино хугацааны буюу 2030 он хүртэл Хятад улс энэ чиглэлд оновчтой ажиллах зорилтуудаа тодорхойлж, тууштай ажиллах шаардлагыг бий болгож байна.
Хятадад гангийн 2 дахь том нэгдэл “Northwest Union Iron & Steel” бий болов Хятадын Шанси, Шэнси мужийн гангийн үйлдвэрлэгч 6 компани нэгдэн “Northwest Union Iron & Steel” группыг үүсгэн (2021.01.30) байгуулжээ. Шинэ группын нийт хөрөнгө 1 тэрбум юань буюу 155 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тус нэгдэлд төрийн “Shaanxi Iron & Steel” (Shaangang) гадна “Jinnan Steel”, “Jingcheng Steel” (Jingang), “Gaoyi Iron & Steel” болон “Jianbang”  зэрэг компани багтжээ. Эдгээрээс “Jianlong” нь хувийн компани аж. Шинээр байгуулагдсан “Northwest Union Iron & Steel” группын 6 компанийн эзэмшлийн гангийн 9 үйлдвэр нь жилд нийтдээ 60 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа хоёрдугаарт орж байна.  
Удоканы баяжуулах үйлдвэрийн барилга 45%-ийн гүйцэтгэлтэй байна Өнөөгийн байдлаар Удоканы орд газарт УБҮ- ийн барилгын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн талаар “Удоканы зэс” (хуучнаар “Байкалийн уулын компани”) компани мэдээлжээ. Тус үйлдвэрт дэвшилтэт технологийн нийт 30 гаруй тоног төхөөрөмж суурилуулах аж. Төслийн талбайд 50МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц ашиглалтад орж одоо 146МВт хүчин чадалтай станц барьж байна. Түүнчлэн, БАМ-ын төмөр замын Шинэ Чара өртөөн дээр  түүхий эдийн агуулах, тээвэрлэх цогцолборын барилгын ажил явагдаж байгаа аж. Уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг энэхүү агуулахад нөөцлөх ба өртөөнөөс төмөр замаар тээвэрлэж экспортлох юм.  Удоканы үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй.
Монгол, Энэтхэгийн тал газрын тосны үйлдвэр, коксжих нүүрсний худалдааны талаар хэлэлцэв УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийсэн байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг УИХ баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг УУХҮ-ийн дэд сайд онцолжээ.
Монголбанк 1.35 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм.  Орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 171 орчим мянган төгрөг байлаа.
2033 онд АНУ нүүрсний эрчим хүчнээс бүрэн ангижирна АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.  
Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна 2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм. “Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ.
Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно ​​​​​​​Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100%  эзэмшилтэй  үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.
Байгалийн баялаг- сонгуулийн PR Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал  нэмэгджээ.  Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн  социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг   сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж  “браво” гэж  хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх  “31 гэр бүл” бол  тэдний хоршлын анхны  “бүтээл”. 
Оюутолгой уурхайгаас 2020 онд 693 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ “Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ  танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарлаа.