Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

4.2 сая га талбайд хайгуулын лиценз олгож, хөрөнгө татна

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

 

Б. Төгс


Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын бодлогын хүрээнд хийх ажлууд болон хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал (2022.02.24) боллоо.