Шинэ мэдээ
Оросын коксжих нүүрсний экспорт 48.82%-иар буурчээ
ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
“Chinalco”: 2035 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 40%-иар бууруулна
Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Хятад нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, зарим мужийн импортын бодлогыг зөөлрүүлнэ
Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
Цар тахлыг “үл ажрах” төсвийн бодлого
Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.
Монголын коксжих нүүрсний чиглэлээр “Shanxi Coking Coal”, “China Aluminium” хамтарна
Хятадын “Shanxi Coking Coal and Coke Sales” болон “China Aluminium International Trading” (Chalco Trading) компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай www.sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Компаниуд хамтын ажиллагааны хүрээнд, Монголын коксжих нүүрсийг импортлох, холих, боловсруулах аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Хятадын коксжих нүүрсний үйлвэрлэлээр тэргүүлэх бүс нутаг Шанси мужид төвтэй “Shanxi Coking Coal”-ийн хувьд тус улсын коксын хамгийн том үйлдвэрлэгч юм. Уг компани дотооддоо олборлох коксжих нүүрсийг Тавантолгойн нүүрстэй хольж тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтойг 2017 онд “Coal Mongolia” чуулган дээр илэрхийлж байсан билээ.
Ухаахудаг ба “монгол брэнд”
Говийн пүнхийсэн халуун өдрүүдийг Ухаахудагийн ажилсаг залуус үл ажран хөдөлмөрлөнө. Чухамдаа тэдний хөлс, хүчээр босч буй үндэсний томоохон бүтээн байгуулалттай танилцахаар зорьж очсон юм. “Энержи ресурс” компаниас зохион байгуулсан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлттэй өдрүүд” арга хэмжээний энэ удаагийн зочид нь ШУТИС-ийн багш, судлаач, сэтгүүлчдээс бүрдсэн баг. Хоёрхон жилийн дотор хийж гүйцэтгэсэн ч гэлээ санаанд багтамгүй их ажилтай бүгдтэй нь танилцана гэдэг санаан зоргоор зүйл биш аж. Гэлээ ч хагас өдрийн томилолтын хугацаанд боломжийн мэдээлэлтэй буцах нь гарцаагүй билээ. Бидний хамгийн түрүүнд очсон газар Ухаахудагийн уурхай. 435 сая тонн нүүрсний нөөцтэй энэ уурхайг дор хаяж 25 жил ашиглана хэмээн геологич залуус тайлбарлав. Өнгөрсөн жил 3,9 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд үүнээс нэг дахин их буюу долоон сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаа бөгөөд 4 орчим сая тонныг нь угааж, баяжуулан экспортод гаргах аж.
"Энержи Ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс”-ийн Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, нийт гурван модульд суурилсан энэхүү үйлдвэрийн нэгдүгээр модуль нь 2011 оны зургадугаар сарын 11-ний энэ өдөр, хоёрдугаар модуль 2012 онд, гуравдугаар модуль нь 2013 онд тус тус ашиглалтад орсон.
Орост хамгийн урт туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож байна
ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбох туузан дамжуургаар (конвейер) угсарч эхэлжээ. Тодруулбал, Сахалины бүс нутаг дахь нүүрсний Солнцевский уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх энэхүү дамжуурга нь одоогоор Орост хамгийн уртад тооцогдож байна. Туузан дамжуурга нь 5.5м/сек хурдтай, цагт 4-4.2 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, хамгийн өндөр хэсэг нь 24м аж. Барилга угсралтын ажлыг Францын “RBL-REI SA” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.
“Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурал боллоо
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Энержи Ресурс” ХХК хамтран “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн цахим хурлыг (06.08) зохион байгууллаа. Хурлыг нээж Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны (МАМБХ) Ерөнхийлөгч Б.Чинзориг, “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж нар үг хэлэв. “Нүүрс баяжуулалтын чиглэлээр бид анхны хурлаа хийж байна. Энэхүү хуралд хамтран оролцож, дэмжин ажиллаж байгаа “Энержи Ресурс” компанийн нийт инженер, техникийн ажилтанд талархлаа илэрхийлье” хэмээн МАМБХ-ийн Ерөнхийлөгч Б.Чинзориг тодотголоо.
“Камоа-Какула”-ийн зэсийн худалдааны анхны гэрээг байгуулжээ
Канадын “Айвенхоу Майнз” компани Камоа-Какула зэсийн уурхайн бүтээгдэхүүний 50%-ийг худалдах гэрээг Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компанитай байгуулжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтойг “Айвенхоу Майнз” мэдэгдсэн байна. БНАКонго улсын Засгийн газраас энэхүү уурхайн зэсийн баяжмал, цэвэршүүлсэн зэсийг экспортлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Тус улсын зүгээс, тавьж буй гол шаардлага бол зэсийн томоохон үйлдвэрлэлийн түүхий эдийг зөвхөн өөрийн улс дотор боловсруулах явдал юм. Уурхайгаас эхний баяжмалыг Колвези хот дахь Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрт (2021.06.01) хүргэсэн.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв
Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82%-иар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулна
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монгол улсын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
“GlobalData”: Дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өснө
2021 онд дэлхийн ураны олборлолт 3.1%-иар буюу 51.2 мянган фунтээр нэмэгдэнэ гэж “GlobalData”—аас мэдээлжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол үйлдвэрлэл бол дөрөвдүгээр сард үйл ажиллагаа нь сэргэсэн Канад дахь “Cigar Lake” уурхай аж. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “Cigar Lake” нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 12-13%-ийг бүрдүүлж байна. Энэ онд томоохон олборлогч орнуудаас Казахстаны үйлдвэрлэл 15.5%, Орос улсынх 5.2%-иар өсөх таамгийг “GlobalData” дэвшүүлжээ. Харин Австралийн “Ranger” уурхай хаагдаж буйтай холбоотойгоор тус улсын ураны олборлолт 21.2%-иар буурах магадлалтай гэнэ.
Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө
Олон улсад цөмийн энерги ашиглах хандлага эерэгжиж буй тухай “International Consolidated Uranium”-ийн захирал Энтони Милевски мэдэгдсэн байна. 2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас ураны салбар уналтад орсон билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд, цаг уурын дулааралтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүч ашиглах талаар улс орнуудын эрх баригчид нээлттэй ярих нь ажиглагдаж буйг Милевски онцолжээ. Цөмийн энерги нь өртөг багатай, хямд бөгөөд хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэж тэрээр үзэж байна.
Оросын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, тавдугаар сард тус улс нийт 19.27 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 5.12%-иар нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Оны эхний дөрвөн сарын экспортын нийт хэмжээ 85.25 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 18%-иар өсчээ. 2020 оны үзүүлэлтээр, дэлхийн нүүрсний нийт нөөцийн 17.61% нь Орос улсад ногдож байна. Мөн онд тус улс нүүрс олборлолтоороо Хятад, Америк, Энэтхэг, Австрали болон Индонезийн дараа оржээ. Тодруулбал, 396.6 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 5%-ийг бүрдүүлсэн аж.
Хүч тэнцвэргүй Ерөнхийлөгчийн сонгууль
2021 оны тавдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (Зөв хүн электорат эвсэл) нар нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид ердөө 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө нийгэмд сурталчилж, санал авах өдрөөс (2021.06.09) 24 цагийн өмнө сурталчилгаа өндөрлөх ёстой. Өмнө нь ийм богино хугацаанд өрсөлдөж байсан түүх Монголын сонгуульд үгүй. Хамгийн багадаа 1993 онд 15 хоногт багтаан сурталчилгаагаа хийж байв.
Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрт хөндлөнгийн шалгалт хийжээ
ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер Я. Дүйнхэржав “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрийн ажлын явцтай танилцах үеэрээ хөндлөнгийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар барилга болон тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн зураг төсөлд заасан стандарт чанарын шаардлага хангаж байгаа эсэх болон бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулсан юм.
“Айвенхоу Майнз”нь Хятадын зэс хайлуулах үйлдвэртэй 10 жилийн гэрээ байгууллаа
Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улсад “Камоа-Какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээг “Айвенхоу Майнз” (2021.06.03) байгууллаа. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах аж. Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60%-ийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group” (CNMC), 40%-ийг “Yunnan Copper” компаниуд эзэмшдэг. Тус үйлдвэртэй хамтрах гэрээ хэлэлцээр бүтэн жил үргэлжилжээ. Үйлдвэр БНАКонго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд оршдог байна.
Хятадын тэргүүлэх 10 компани 710 сая тонн нүүрс олборложээ
Оны эхний дөрвөн сард, Хятадын уул уурхайн томоохон 90 компани нийт 940 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өсчээ. Үүнээс 710 сая тонныг тэргүүлэгч 10 компани олборлосныг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци (CNCA) мэдээллээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 69.37 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Томоохон 10 компанийн тухайд, Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 55%-ийг бүрдүүлж байна. Эдгээрээс 8 компанийн үйлдвэрлэл өссөн байна. Энэ онд Хятад улс 1.19 тэрбум тонн коксжих нүүрс олборлох урьдчилсан төлөв гарчээ.
Б.Элбэгзаяа: Уул уурхайн салбарын шинэчлэлийг хөндөх цаг болсон
Эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөрөнгө оруулалт болоод тусгай зөвшөөрөл, алтны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Эдийн засгийн өнөөгийн хүнд цагт уул уурхайн салбар тогтвортой байхын ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
2020 онд уул уурхайн салбар ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлсэн. Тухайн жил Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөгт хүрч 2019 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 13.6%-иар буурсан. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсанд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө.