Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Эрдэнэ Ресурс"-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-ны өдрийн 17 цаг хүртэл авч дууслаа.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 25,570,677 ширхэг буюу 20.8 тэрбум (20,840,101,755) төгрөгийн үнийн дүн бүхий нийт 1861 захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 46.2%-иар давсан дүн боллоо.

Андеррайтераас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын 13,041,306 ширхэг буюу 10,628,664,390 төгрөгийн үнийн дүнтэй захиалгыг 100% биелүүлж, олон нийтээс ирүүлсэн нийт 4,443,356 ширхэг  буюу 3,621,335,140 төгрөгийн үнийн дүнтэй захиалгыг 35.5%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилахаар боллоо.

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж